Нийгэм
“ЖДҮДС-аас зээл авах хүсэлтэй иргэдийн төслийг зургаадугаар сарын 10-ныг хүртэл амралтын өдөр ч авна”

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар явагдаж байна. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар ЖДҮХС-ийн Захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.
– Төсөл хүлээн авах үйл явц ид өрнөж байна. Иргэд, аж ахуй нэгжүүд хэр идэвхитэй хамрагдаж байна.
– Бид тавдугаар сарын 27-ноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах, зээлийн өргөдөл хүсэлтийг авч эхэллээ. Энэ ажил 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төв байранд мөн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дээр тус тус хүлээн авч байна. Хөдөө орон нутаг 21 аймагт Хүнс хөдөө аж ахуйн газар дээр хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 85 төсөл хүлээж авсан байна. Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгуудын үйл ажиллагаа амжилттай бүртгэгдээд явж байна.
– Олон нийтийн оролцоог тэгш хангахаар зээл олгох журмыг шинэчилсэн гэж ойлгосон. Шинэ журмаараа төсөл хүлээн авах одоогийн процесст ямар өөрчлөлт орсон бэ?
– Төслийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллээр хангаж, зөвөлгөө дэмжлэгийг газар дээр нь өгч ажиллаж байна. Өдөрт дунджаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж төслөө хэрхэн бичих, бичихдээ юуг анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хэзээ очиж материалуудаа өгөх гэх мэтээр олон зөвөлгөө мэдээлэл авч байгаа нь энэ жилийн үйл ажиллагааны онцлог байна.
– Төсөл ирүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж юун дээр илүү анхаарах шаардлагатай байна вэ?
– Төсөл ирүүлэгч иргэдэд анхааруулахад зургаадугаар сарын 10-ны 17 цаг 30 минутад төсөл хүлээн авах хугацаа зогсоно. Энэ жил төсөл хүлээн авах ажиллагааг цахим ертөнц ашиглан, программаар дамжуулан хүлээн авч байгаа учраас товлосон цагаас өмнө төсөл ирүүлэгчид шаардлага хангасан төслөө ирүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн банкаар дамжих, сангаар дамжих гэсэн хоёр сонголт бий. Тиймээс хамгийн гол нь тухайн шаардлага хангасан төсөлд материалаа бүрэн бүрдүүлээд өгсөн тохиолдолд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөлд хамрагдах бүрэн боломжтой.
Жижиг дунд үйлдвэрээс зээл олгох журмын хүрээнд хуанлийн 14 хоног гэсэн учраас бид зургадугаар сарын 8-9-ний амралтын өдрүүдэд өглөөний 08:30 минутаас оройн 17:30 минут хүртэл ажиллана. Хамгийн сүүлийн өдөр буюу зургаадугаар сарын 10-нд ч энэ хуваарийн дагуу ажиллана. Тухайн төсөл нь хэрэгжих боломжтой, зах зээлд танигдсан, төслийн хүрээнд олгох зээлийн таван жилийн хугацаанд өөрийнхөө төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, импортыг орлох, экспортод гаргахад анхаарсан төсөл байх юм бол дэмжигдэх магадлал өндөр байх болов уу.
Мөн Засгийн Газрын 190 дүгээр тогтоолоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэгч чиглэл хэмээн батлагдсан. Энэ чиглэлүүдээс үйл ажиллагааг явуулах төслийг урт хугацаанд хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа найдвартай, санхүүгийн хариуцлага байгаа тохиолдолд төсөл дэмжигдэх магадлал мөн адил өндөр байна. Тэгэхээр сайн боловсруулагдсан, хэрэгжих боломжтой төсөл байвал илүү үр дүнд хүрнэ гэж ойлгож болно.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан урт хугацаатай олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдээс төсөл хүлээн авах үйл явц хэрхэн явагдаж байгаа талаар асуулаа.

Д.Моёор /Гарамгай нэгдэл ХХК-ийн Захирал/
Би жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг авахаар төслийн материалаа бүрдүүлээд, зөвөлгөө авахаар ирсэн. Одоо үзүүлж байгаа үйлчилгээ нь нээлттэй ч, шалгуур өндөртэй санагдаж байна. Дөрвөн үе шаттай шалгаруулах юм байна. Төслөө хүлээн авсан, бүртгэсэн, сонгон шалгаруултад орлоо, шалгарлаа гэсэн дөрвөн үе шатны талаар мэдээлэл гар утсанд мессэжээр ирэх юм байна гэж ойлголоо.

Т.Лувсандорж /Төөдөө шувууд ХХК-ийн Захирал/
Энэ жилийг Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил болгосонд таатай байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бид бүхэнд өгөөжтэй зүйл боллоо гэж бодож байна. Төсөл хүлээн авах, зарлан мэдээлэх, сонгон шалгаруулах ажлыг сайн зохион байгуулж байна. Төсөл хүлээж авах хугацааг зарлахаасаа өмнө тодорхой хугацаа бидэнд өгсөн. Мөн энэ жил төсөл хүлээн авах хугацааны хувьд өмнөх жилүүдийнхээс илүү олон хоног болсон. Тиймээс үйл ажиллагаагаа жижиг, дунд үйлдвэрлэл болгон өргөжүүлэх хүсэлтэй бизнес эрхэлж байгаа хүмүүст сайн төсөл бичиж, материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгөх хангалттай хугацаа байна гэж ойлгож байна.
Миний хувьд 2013 оноос хойш өндөгний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. Өмнө нь энэ төсөлд хоёр ч удаа материалаа өгөөд хугацаа нь дуусчихлаа, төсөлд хамрагдаж чадсангүй гэсэн шалтгаанаар дэмжлэг авч чадаагүй. Гэсэн хэдий ч энэ жил төслөө улам сайжруулаад дахин өгч даагаа нэхэх бодолтой байна. Дэмжлэг авч чадвал манай үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжиж үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд үр өгөөжөө өгч, олон хүний ажил амьдрал сайжирна гэж бодож байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг7 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр9 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм7 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Нийгэм7 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив