Connect with us

Нийгэм

“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглосон ч орлуулах бүтээгдэхүүн болон эрх зүйн орчин дутмаг”

Нийтэлсэн

-

Дэлхий дээр нэг өдөрт хаягдаж буй нийт хог хаягдлын 30 хувийг дангаараа эзэлдэг гялгар уут байгальд 100-400 жилийн турш шингэлгүй хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг эрчимжүүлээд зогсохгүй хорт нэгдэл ялгаруулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Иймд 2018 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс дэлхийн “Байгаль хамгаалах” өдрийг тохиолдуулан нийт улс орнуудыг нийлэг, хуванцар хог хаягдлыг багасгахад дор бүрнээ анхаарч, өөрчлөлт хийхийг уриалсан байна. Одоогоор дэлхийд 60 гаруй улс нийлэг уутны хэрэглээг хязгаарлажээ.

Харин манай улсад бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон.
Тус тогтоол хэрэгжээд удаж байгаа ч өнөөг хүртэл иргэд, ААН, байгууллагууд хориглосон нийлэг хальсан уутыг хэрэглэсээр буй дүр зураг ажиглагдсаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан бид Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоол буюу “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” заалтын хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагууд хэрхэн хяналт тавьж байгаа талаар тодрууллаа.

НИЙЛЭГ УУТЫГ ОРЛУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН БАЙХГҮЙ ГЭХ ГОМДОЛ ИХ БАЙНА
НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н. Одончимэг “Тогтоол гарснаас хойш тодорхой ААНБ-уудад бэлтгэл ажлын хангах хүрээнд тодорхой хугацаа тавьж зааж өгсөн. Энэ хугацаанд бид нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад мэдээллийг түгээж, арга хэмжээ авах мэдэгдлийг хүргүүлж ажилласан.

Хяналт шалгалт хийх явцад орлуулах бүтээгдэхүүн байхгүй байна гэх гомдол ААНБ-ууд гаргаж байна. Учир нь одоогийн байдлаар задгайгаар савласан бүтээгдэхүүнийг худалдан авахад хориглосон нийлэг уутны үнийн дүнтэй дүйцэхүйц, зузаан гялгар уут эсвэл даавуун, цаасан уут худалдаанд байхгүй.

Манайд уутны зузааныг хэмждэг SHANGSHEN загварын микрометр багаж 15 ширхэг бий. Багаж тийм ч хүрэлцээтэй биш болохоор бид урьдчилсан байдлаар нийт худалдаа үйлчилгээнд хэрэглэгдэж буй 300 төрлийн нийлэг уутыг 100 орчим аж ахуй нэгж байгууллагаас авч өөрсдийн боломжийн түвшинд нэг бүрчлэн хэмжилт хийж үзэхэд ихэнх нь шаардлага хангаагүй. Гэвч хэмжилтийн үр дүн дээгүүр үзүүлэлттэй буюу 64.5 хувь нь шаардлага хангасан дүнтэй гарсан нь ихэвчлэн үйлдвэрийн уутыг авч үзсэнтэй холбоотой. Учир нь үйлдвэрүүд маш олон төрлийн уут хэрэглэдэг. Үйлдвэрийнх бол харьцангуй гайгүй шаардлага хангасан байсан.

Харин хогны уут, тасалдаг өнгөгүй нэг удаагийн уутнууд бүгд шаардлага хангадаагүй буюу 0.035мм үртэй гарсан ч БОАЖЯ-наас гаргасан “Нэг удаагийн халтсан уутыг хориглох тухай шийдвэрийн хэрэгжүүлэх зөвлөмж”-д бүх төрлийн хогны зориулалтын таних тэмдэглэгээтэй уут, хүнсний скоч, үйлдвэрлэлийн анхдагч савалгааны уутыг хамааруулахгүй гэсэн нь тогтоолыг хэрэгжүүлэхэд маш эргэлзээ төрүүлж байна. Тогтоолд 0.035 мм болон түүнээс нимгэн бүх төрлийн уут гэж заасан боловч зөвлөмж дээрээ задарчихаад байна” гэлээ.

НЭГ УДААГИЙН ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

“ЗӨВЛӨМЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ДАВАХГҮЙ”
Харин энэ талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Батбаатар “Тус тогтоол 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Үүнээс хойш тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилд есөн сарын хугацаа олгосон. Бид арваннэгдүгээр сараас хойш Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сав баглаа боодлын холбоо, үйлчилгээ эрхэлж буй хүмүүс болон бусад холбогдох байгууллагатай нийт таван удаагийн хэлэлцүүлэг хийж, зөвлөмж гаргасан.

Зөвлөмж гаргахад хоёр төрлийн санал хүсэлт ирсэн нь хогны төрлийн уут ашиглахыг хориглох үйлдвэрээс гарч буй анхдагч бүтээгдэхүүний уутыг зузаан болговол хүндрэлтэй гэсэн байжээ. Үйлчилгээ явуулж буй иргэд задгайгаар савласан бүтээгдэхүүнийг зөөвөрлөхөд зарим төрлийн нийлэг уут хэрэгтэй. Учир нь орлуулах бүтээгдэхүүн цөөн гэдгийг хэлж байсан.

Мөн хүнсний скочийг орлуулах ямар нэг бүтээгдэхүүн одоогоор байхгүй. Оронд нь зузаан гялгар уут, эсвэл цаасан уут ашиглавал чанарын шаардлага хангахгүй төдийгүй аливаа хүнсний бүтээгдэхүүнийг ороож баглавал тухайн хүнс амархан муудна. Тиймээс хүнсний скочид “Хүнсний зориулалтын нийлэг уут мөн” гэсэн тодорхой таних тэмдэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

2018 онд БНСУ-д мөн нийлэг уутны хэрэглээг хориглоход яг ийм асуудал тулгарч, хүнсний зориулалтын скочийг хориглож чадаагүй жишээ бий.

Тус шийдвэрт манай яам байгаль орчинд ээлтэй гэдэг үүднээс нь маш өргөн хүрээнд анхаарал хандуулж ажилласан. Бид одоогийн байдлыг харгалзаж үзээд эхний ээлжинд “Зөвлөмж”-д зарим төрлийн нийлэг уутыг хамааруулаагүй. Гэхдээ зөвлөмж Засгийн газрын тогтоолыг давахгүй.

Мөн энэ нь зөвхөн манай яам болон Мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцах асуудал биш. Тиймээс бусад холбогдох яамд орлуулах бүтээгдэхүүнийг олшруулах тал дээр аж ахуйн нэгжээ дэмжин ажиллаж, иргэд ч өөрсдөө нийлэг уутны хэрэглээгээ багасгаж, хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийлэг уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжид зөвхөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн аравдугаар зүйлийн 9.7-д зааснаар уутыг хураах арга хэмжээ авч байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл “Нэгдүгээрт, нийлэг уут нь хөрсөнд шингэдэггүй, шатаахад диоксин, фуран зэрэг аюултай бодис ялгардаг учир зөрчил гаргасан аж ахуйн нэгжээс уутыг хураасан тохиолдолд хэрхэн устгах ёстойг зохицуулах “журам” хэрэгтэй.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллага 0.035 мм зузаантай нийлэг уут хэрэглэсэн аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар хянан шийдвэрлэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн хог хаягдлын бүлэг заалт /Зөрчлийн тухай хууль 6-р зүйл 1.4/ -д Засгийн газрын “тогтоол” гэдэг үг байхгүй. Тиймээс зөрчил гаргасан иргэн, ААН, байгууллагад хариуцлага тооцох боломжгүй аж.

Энэ асуудлаар МХЕГ-аар дамжуулан Хууль зүйн яаманд санал хүргүүлсэн. Хамгийн гол нь тус хуулийг хэрэгжүүлэхэд нөгөө талаар хууль, эрх зүйн орчин дутмаг байгааг НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Одончимэг онцолж байв.

Манай улс нийлэг хальсан уутны хэрэглээнийхээ 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Нийслэлийн хэмжээнд таван сав, баглаа боодол үйлдвэрлэдэг аж ахуй нэгж бий. Харин одоогоор дотоодын нийлэг уутны үйлдвэрүүдэд нэгдсэн шалгалт хийгээгүй, мэдэгдэл хүргүүлээд байгаа аж.
Мөн тогтоол хэрэгжсэнээс хойш нэг удаа БНХАУ-аас 20 мянган ширхэг, 0.035 мм-ээс нимгэн нийлэг уут оруулж ирэхийг завдсан боловч шаардлага хангахгүй гэж үзээд үйлдвэрлэгч орон руу нь буцаасан тохиолдол гарсан байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.

Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.

Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.

Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол

Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.

Цагийн хуваарь:

  • Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
  • Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
  • Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00

Рейсийн тоо: Өдөрт 4

Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг

Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 цаг өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм10 цаг өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм10 цаг өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Нийгэм13 цаг өмнө

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм13 цаг өмнө

Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Нийгэм14 цаг өмнө

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

Нийгэм14 цаг өмнө

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Улс төр14 цаг өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг14 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм15 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм16 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм16 цаг өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент16 цаг өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр16 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент16 цаг өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм16 цаг өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр16 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр16 цаг өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм2 өдөр өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм2 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм2 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм2 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим