Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Энтертайнмент

Э.Цацрал: Монгол нугараачид дэлхийд №1 гэж үнэлэгддэг

Нийтэлсэн

-

Шүдэн дээрээ тогтох үзүүлбэрээр дэлхийн Гиннесийн амжилтыг эзэмшдэг, Лас Вегас хотын “Нарны цирк”-ийн жүжигчин Э.Цацралтай ярилцлаа. Тэрбээр 2013 онд уран нугаралтын шүдэн дээрээ тогтох үзүүлбэрээр Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоосон юм.-Одоо ямар циркт харьяалагдан ажиллаж байгаа вэ?

-АНУ-н Лас Вегас хотод байрладаг “Нарны цирк”-т ажилладаг. Манай цирк 35 жилийн түүхтэй бөгөөд зургаан сууринд өдөр болгон шоу хийдэг. Тэдгээр шоуны нэг болох Зуманити гэх шоунд харьяалагдаад одоо тав дахь жилдээ ажиллаж байна.

-Хэдэн настайгаасаа, ямар багшийн удирдлага дор нугарч эхэлсэн бэ?

-Анх би дөрвөн настайгаасаа ааваараа заалгаж нугарч эхэлсэн. Манай аав “Нугараач хүн ийм байдаг юм байна” гэж зурагтаар харж байгаад л харсан зүйлсээ надад заадаг байсан. Бараг хоёр жил гаруйн хугацаанд ааваараа заалгаад, дараа нь мэргэжлийн багшид шавь орсон. Би Эрдэнэтэд төрж өссөн болохоор Эрдэнэтийн Дэлгэрцэцэг гэх нугаралтын багшаар жил шахам заалгаж, хичээллэсэн. Дараа нь Монгол Улсын циркийн нугаралтын гурван том багшийн нэг болох Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн багшид шавь орсон.

Гэрэл зургийг хувийн архиваас
-Тэгвэл энэ урлагтай анх холбосон хүн аав тань юм байна. Аав тань урлагийн хүн үү? Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

-Манай аав урлагийн хүн биш. Эрдэнэт үйлдвэрт том машин барьдаг хүн байсан. Ээж маань дизайнер мэргэжилтэй. Аав маань анх уран нугаралттай холбогдох зам, зүг чиг бүхий л зүйлийг минь зааж өгсөн.

-Гиннесийн амжилтыг эвдэж байсан үеэ дурсахгүй юу. Яг тэр мөчид юу бодогдож байв?

-Одоогоос зургаан жилийн өмнө юм байна, Унгарт тоглолтоор явж байхдаа өөрийн анхны амжилт болох 2 минут 34 секундийн амжилтыг тогтоож байсан. Миний өмнө Оюунгэрэл гээд монгол эмэгтэй яг энэ төрлөөр 55 секунд тогтсон байсан амжилтыг эвдсэн. Түүнээс жилийн дараа Туркийн Истанбул хотод болсон Гиннесийн дээд амжилтыг бүртгэх нэвтрүүлгээс “Та өөрийнхөө энэ амжилтыг эвдэж чадах уу?” гэсэн санал ирсэн. Би анх энэ рекордыг тогтоож байхдаа л үүнийгээ дахин эвдэнэ гэдгээ мэдэж байсан. Нэг ёсондоо төлөвлөгөөтэй байсан гэх үү дээ. Тэгээд “Guinnes world records” нэвтрүүлэгт оролцон өмнөх амжилтаа бараг хоёр дахин ахиулж, 4 минут 17 секунд болгон шинэчлэн тогтоосон.

-Энэхүү амжилтыг тогтоохын тулд хэр удаан хугацаанд хөдөлмөрлөж бэлтгэл хийсэн бэ?

-Д.Мажигсүрэн багш маань шүдэн дээрээ тогтох техникийг анх дэлхийд гаргаж байсан. Тийм болохоор бэлтгэл хийх бүрдээ л тодорхой хэмжээнд бэлддэг байсан л даа. Тэгээд бодохоор арав гаруй жил бэлдсэн байна. Хамгийн сүүлийн амжилтыг тогтооход жилийн хугацаанд зав гарвал л бэлтгэл хийсэн дээ. Ер нь энэ төрөл их хүнд. Тоглолтын үеэр бол бид ихдээ л 5 секунд орчим хугацаанд шүдэн дээрээ тогтдог. Энэ хугацааг уртасгахын тулд маш шаргуу бэлтгэл хийсэн.

-Энэ амжилтыг тогтоосноор амьдралд тань ямар боломжууд нээгдсэн бэ?

-Тэмцээн уралдаанд орох бүрт циркчдийн зэрэглэл өсөж байдаг. Миний хувьд аль хэдийнээ 3-4 тэмцээнд явсан, зэрэглэл дээгүүр жүжигчин байсан. Харин энэ тэмцээнд оролцсоноор циркийн ертөнцөд хүмүүс намайг таньж эхэлсэн. Үүнийг дагаад үнэлэмж маань хүртэл өссөн. Би бүр нугарч эхэлж байхдаа л “Нарны цирк” компанид ажилд орно хэмээн мөрөөддөг байсан. Намайг энэ амжилтыг эвдсэний дараа мөрөөдлийн компаниас маань ажилд орохыг урьсан. Энэ амжилтыг эвдсэн маань миний амьдралыг 360 градус өөрчилсөн.

-Монголын уран нугараачдын чадвар чансаа дэлхийд хэрхэн үнэлэгддэг вэ?

-Манай монгол нугараачид дэлхийд номер нэг гэж үнэлэгддэг. Яагаад гэвэл бид техник сайтай, уян хатан, тайзан дээр мэргэжилийн байж чаддаг, хамтлагаараа ч үзүүлбэр үзүүлчихдэг. Түүнчлэн “Нарны цирк” бол дэлхийд номер нэг цирк бөгөөд энд монгол нугараачид маш том орон зай эзэлдэг. Бараг 15 жүжигчин бий. Гэтэл гадаадын нугараач охин дөрөв тавхан, ер нь ховор.

-Монголд уран нугаралтыг хэр дэмждэг вэ? Энэ чиглэлээр эх орондоо ажиллана гэвэл хүндрэл бэрхшээл байгаа юу?

-Монголд наад зах нь бэлтгэл хийх байр байдаггүй. Бид өөрсдөө мөнгөө гаргаад л бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлээ хийсэн ч хаана байнгын тоглолттой байх уу, үзвэр үйлчилгээний газар ховор. Цирк маань одоо цирк байхаа больчихсон, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор бид сайн дурын уран бүтээлчид болчихсон.

Байнгийн бэлтгэл сургуулилалттай байх ёстой бидэнд энэ бүхэн их хүндрэлтэй. Тоглолт олдсон ч үнэлгээ их бага. Америкт нэг удаагийн тоглолтын буюу таван минутын үзүүлбэрийн үнэлгээ 1,000 ам.доллараас эхэлдэг. Гэтэл Монголд 50,000 төгрөгөөс эхэлнэ. Олон техник хэргэсэл авч очоод хэдэн цаг бэлдэж байгаад гарч нугарна. Гэтэл заримдаа хүмүүс нь мөнгөө өгөхгүй гэх мэтчилэн олон асуудал тулгардаг.

Хамгийн гол нь монголчууд циркийн урлагийг нэг их үзэхээ больчихсон. Ерөнхийдөө энэ урлагийг мартаад, төр засгаас дэмжихээ больчихсон юм шиг санагддаг. Ядаж бэлтгэл хийх байртай болгоод өгчихвөл арай өөр байх байсан болов уу.

-Уран нугаралтыг монголчууд л хийдэг байсан бол сүүлийн үед хятад нугараачид мундаг үзүүлбэрүүд тайзнаа тавих болсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Мэдээж хятадууд сайн л даа. Мундаг байгаа. Гэхдээ тэд бидний бичлэгийг үзэж, бидний техникийг сурдаг. Зарим нь бүр холоос зорьж ирээд заалгадаг. Хэдийгээр ингэж ирээд заалгаад, мундаг гарч ирж байгаа ч олон жил нугарах нь ховор. Мөн маш удаан сурдаг. Манай монгол охид илүү тэвчээртэй, тууштай, хурдан сурдаг. Миний бодлоор энэ монголчуудын онцлог болов уу.

-Уран нугараач хүний амьдралын хэв маяг ямар байдаг вэ? Өөрийн нэг өдрөөс хуваалцаж болох уу?

-Уран нугараач хүн маш хатуу дэглэм барьдаг. Тухайлбал, тамирчид тэмцээнтэй үедээ л жиндээ байх гэж дэглэм барьдаг бол бидний хувьд өдөр болгон тайзан дээр гарч, энэ урлагийг олон хүнд хүргэдэг тул байнгын дэглэм барьдаг. Өглөө босоод хоолоо тааруулж иднэ. Тэгээд бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлийнхээ дараа дахиад цаг гучин минут орчим фитнессийн дасгал хийж, биеийн сул байгаа хэсгүүдээ чангална. Тэгээд нүүрээ будаад орой долоон цаг болон есөн цаг гучин минутаас хоёр шоунд ордог. Үзэгчдийн шаардлага ч өндөр. Тайзан дээр биеэ зөв авч явах, гоё бие галбиртай байх, алхаа гишгээгээ тохируулах, тайзан дээр алдахгүй байх гээд хариуцлага өндөртэй. Ерөнхийдөө робот шиг байдаг гэх юм уу.

-Өөрийн цаашдын ирээдүйгээ хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ?

-Жүжигчин байхаа больсон ч цаашдаа энэ цирктээ илүү олон жүжигчин авч ирж ажиллуулдаг, сонгон шалгаруулагч, мөн мэдээж найруулагч болох хүсэл мөрөөдөлтэй. Үүнийхээ дагуу ганц нэг ажил хийгдээд явж байгаа. Түүнээс гадна нөхөртэйгөө хамт эрхэлдэг гэр бүлийн бизнес болох аяллын компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой авч явна. Тэгээд л нөхөртэйгөө хамт хүүхэдтэй болоод л өнөр өтгөн амьдарна гэж боддог. \инээв\

-Эх орондоо хэзээ буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид хоёр ойрын 5-10 жил Монголдоо буцах төлөвлөгөөгүй байгаа. Учир нь сурахын зэрэгцээ компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах гээд төлөвлөсөн ажлууд бий. Гэхдээ мэдээж жил бүр эх орондоо очиж гэр бүлийнхэнтэйгээ байдаг.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.

Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.

С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ar Gallery-үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Монголын Уран зургийн Галерей”-аас зохион байгуулж буй “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийн тусгай үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цагт тус галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
Монголын Уран зургийн Галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр гал түймрийн аюул тулгарч Монголын дүрслэх урлагийн сор болсон Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээл 1000 орчим бүтээлүүд өртсөн юм.
Тухайн цаг үеэс хойш Монгол Улсын орчин цагийн дүрслэх урлагийн сор болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр Монголын Уран зургийн Галерей нь сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.
Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм.
Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна монгол, англи дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол Улсын шигшээ багийн 12 тоглогч тодорлоо.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонголоо.
А. Азбаяр
Б. Билгүүн
А. Энхбаясгалан
О. Эрдэнэцогт
Ч. Маргад
Г. Одбаяр
Ч. Ихбаяр
Г. Болор-Эрдэнэ
М. Өлзий-Орших
Т. Ууганбаяр
Б. Тулуй
Э. Саруул-Эрдэнэ
Ахлах дасгалжуулагчаар Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчаар Велибор Негованович, Б.Тамжид, А.Азбаяр нар ажиллаж байна.
Манай шигшээ баг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын Үцүномияа хотод Япон улсын шигшээ багтай, арваннэгдүгээр сарын 24-нд БНХАУ-ын шигшээ багтай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “UG Arena”-д тоглоно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим