Нийгэм
ГЕГ: Манай хилээр хар тамхи нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол иргэд

Гаалийн байгууллага 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 18 удаагийн үйлдлийг илрүүлжээ.
Гэмт хэргийг таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хяналтад хүргүүлэх ажиллагааг Цагдаа, Тагнуулын байгууллагатай хийгдсэн хамтын ажиллагааны санамж бичиг, 2018 онд хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн байна.
Харин 2019 оны эхний таван сарын байдлаар нийт найман удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг мансууруулах бодисыг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээр гэмт хэрэгт дөрвөн хүн холбогдсоноос нэг нь гадаад улсын иргэн байжээ.
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлын судалгаа /2018-2019 онд/:
№ | Холбогдогч | Илгээгч Улс | Тээвэрлэлтийн хэлбэр | Бодисын нэр төрөл | Тоо хэмжээ |
2018 онд | |||||
1 | МУ-ын иргэн | АНУ | Илгээмж | Кашишын тос | 35 гр |
2 | МУ-ын иргэн | АНУ | Илгээмж | Кашиш | 5 гр |
3 | МУ-ын иргэн | Их Британи | Илгээмж | ЛСД | 4 ш |
4 | МУ-ын иргэн | АНУ | Илгээмж | Кашиш | 20 гр |
5 | МУ-ын иргэн | Нидерланд | Илгээмж | Экстази | 20 гр/30 ширхэг/ |
6 | МУ-ын иргэн | Нидерланд | Илгээмж | Экстази | 10 гр/25 ширхэг/ |
7 | МУ-ын иргэн | Нидерланд | Илгээмж | Кашишын тос | 10 гр |
8 | МУ-ын иргэн | АНУ | Илгээмж | Экстази | 10 гр/10 ширхэг/ |
9 | МУ-ын иргэн | Их Британи | Илгээмж | “Мөс” метамфетамин | 10 гр |
10 | МУ-ын иргэн | ХБНГУ | Илгээмж | ЛСД | 50 ширхэг |
11 | ОХУ-ын иргэн | Их Британи | Илгээмж | Кашишын тос | 10 гр |
12 | МУ-ын иргэн | Испани | Илгээмж | Марихуана | 10 гр |
13 | МУ-ын иргэн | Нидерланд | Илгээмж | Спайс | 1 гр |
14 | МУ-ын иргэн | Нидерланд | Илгээмж
|
“Кашиш,марихуана” | 1 гр |
15 | МУ-ын иргэн | Нидерланд | Илгээмж
|
“Кокаин” | 10 ширхэг, 0.03 гр |
Бусад | 142 гр | ||||
ЛСД | 54 ширхэг | ||||
Холбогдогч | 10 холбогдогч | ||||
Гадаадын иргэн | 1 | ||||
Тохиолдол | 15 | ||||
2019 онд | |||||
1 | МУ-ын иргэн | ХБНГУ | Илгээмж | ЛСД | 3 ширхэг |
2 | МУ-ын иргэн | Кашиш | 20 гр | ||
3 | МУ-ын иргэн | Нидерланд | Илгээмж | ЛСД | 10 ширхэг |
4 | Нигер улсын иргэн | Тайланд | Илгээмж | “Мөс” метамфетамин | 258 гр |
5 | МУ-ын иргэн | АНУ | Илгээмж | “Мөс” метамфетамин | 467 гр |
6 | МУ-ын иргэн | БНХАУ | Автозамаар | “Мөс” метамфетамин | 2 гр |
7 | МУ-ын иргэн | БНХАУ | Автозамаар | “Меми” | 640 гр |
8 | МУ-ын иргэн | Испани | Илгээмж | Кашиш | 3000 гр |
“Мөс” метамфетамин | 747 гр | ||||
ЛСД | 13 ширхэг | ||||
Кашиш | 3020 гр | ||||
“Меми” | 640 гр | ||||
Холбогдогч | 10 | ||||
Гадаадын иргэн | 1 | ||||
Тохиолдол | 8 |
“ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРЫН БАЙДЛААР ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ НАЙМАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛСЭН”
Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа
“Гаалий байгууллага үндсэн хоёр чиг үүрэгтэй ажилладаг. Эхнийх нь хилээр нэвтэрч байгаа бараанд татвар ногдуулж, төсөв бүрдүүлэх бол дараагийнх нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу хар тамхи мансууруулах бодис, онцгой хортой химийн бодис, садар самууныг сурталчилсан эд зүйлс, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмийн зүйлсийг нэвтрүүлэхгүй байх хяналтыг тавин ажиллаж байна. Энэ нь ард түмний удмын сан, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа.
ГЕЕ-ын харьяа 18 гаалийн газар байдаг бөгөөд 46 боомт ажиллаж байна. Эдгээр боомтуудад 1,100 гаалийн улсын байцаагч ажиллаж байна.
2018 онд хар тамхи мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нийтдээ 18 үйлдлийг илрүүлсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой найман зөрчлийг илрүүллээ. Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог учраас шууд гэмт хэрэгт тооцогддог.
Үүнийг тодруулбал, гаалийн байгууллага хар тамхины хэрэгт хэрэг бүртгэлт явуулах эрхтэй болсон. 2002 оны Эрүүгийн хуулиар гаалийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг байсан бол одоо хэрэг бүртгэх үйл ажиллагаа явуулдаг болсон. Гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, ялангуяа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг гаалийн байгууллагаас илрүүлсэн тохиолдолд газар дээр нь хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэргийг бие даан явуулж прокурорын байгууллагад шилжүүлдэг болсон.
Жишээлбэл, Улс хоорондын шуудан илгээмжээр Монгол Улсын иргэн хүлээн авах хаягтай шуудан илгээмж ирсэн. Энэ шуудан илгээмжийг гаалийн байгууллагаас шалгахад гурван кг кашиш илрүүлсэн. Энэ хэрэг өнгөрсөн сард гарсан. Гаалийн байгууллага шуудангаар ирсэн ачаа, илгээмжийг эрсдэл тооцон шалгадаг бөгөөд одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд мэргэшсэн эрэлч нохой, рентген тоног төхөөрөмж, гаалийн улсын байцаагч нарын мэдлэг ур чадварт тулгуурлаж байгаа.
Дахин нэг жишээ хэлэхэд, 2013 онд Филиппин улсын нэг иргэн /эмэгтэй/ Буянт-Ухаа дахь гаалийн газрын хяналтын бүсээр улсын хил нэвтэрч орж ирээд удалгүй буцаад гараад явдаг нь ажиглагдсан. Ингээд гаалийн байгууллагаас эрсдэл тооцон тус эмэгтэйг шалгаж үзэхэд 4.8 кг геройны төрлийн мансууруулах бодисыг гар тээшнийхээ хойд талын хана хэсэгт нууж далдалсан байдалтайгаар тээвэрлэснийг илрүүлсэн. Тэр эмэгтэй 10 жилийн ял авч, биеэр эдэлж байна. Иймэрхүү байдлаар гаалийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн ажилладаг.
Энэ төрлийн хэрэг дээр гааль, цагдаагийн байгууллага нягт холбоотой хамтран ажиллаж байгаа. Учир нь гаалийн байгууллага зөвхөн хил дээр үйл ажиллагаа явуулдаг. Харин орж ирж байгаа хар тамхийг цааш ямар сүлжээгээр түгээж байгааг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгана” гэв.
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСУУД ХААНААС, ЯМАР ЗАМААР ИРЖ БАЙНА ВЭ?

2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын, 2 хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын харьяат нар байжээ.
Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонг Конг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн илрүүлэлтийн байдлыг 2010-2018 онд харуулвал:
№ | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Героин, кг | 1.7 | 7.3 | |||||||
2 | Каннабис, гр | 259 | 1.78 | 81.3 | 76.35 | 206.23 | 90 | |||
3 | Метамфетамин, гр | 42.7 | ||||||||
4 | Экстази/MDMA/, шахмал | 65 | ||||||||
5 | ЛСД, ширхэг | 200 | 54 | |||||||
6 | Сэтгэцэд нөлөөт эм, капсул | 112 | ||||||||
7 | Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодисууд, гр | 29 |
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илгээгч улс орнууд /2010-2018 он, давтамжаар/:


Хамгийн сүүлийн байдлаар гэхэд Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтын суудлын автомашины гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын иргэн А энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд рүү зорчихдоо 1 кг орчим тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаагаа мэдээллээ.

Нийгэм
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах “Улаанбаатар Радио” ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.
Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1222 ам метр талбайг хувьчлаагүй байсан юм.
Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Улаанбаатар Радио” ХХК нь анх нийслэлийн харьяаны радио байсан боловч менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. 2008 онд нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокын зүүн жигүүрт нийт 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон. Иймээс нийслэлийн өмчид буцаан авлаа. Энэ асуудал олон жил маргаантай байсны эцэст өнөөдөр “Улаанбаатар Радио” ХХК-д хамаарах нийт талбайг өөр газар шилжүүлэн олгох, тэдний оруулсан зарим хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг буцаан олгох байдлаар өмч хөрөнгөө эргүүлэн авч байна. Цаашид газар ашиглалтыг сайжруулахын тулд нийслэл өөрийн хөрөнгөөр барилгын гадна талбайд байрлах ашиглагддаггүй гүүрэн байгууламж, гараашийг нураана. Үүний дараагаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх санал авах тул аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Мөн тэрбээр нийслэлийн өмч хөрөнгө алдагдах, устах, хууль бус ашиглалт, эзэмшилтийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн өмч хөрөнгө иргэдэд үр өгөөжөө өгдөг байх ёстойг онцлов.
Н
Нийгэм
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв өнөөдөр Хавдрын төвтэй боллоо. Энэ шинэ төв хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээг цогцоор нь нэг урсгалаар үзүүлэх боломжтой болж байна.
Мөн хавдрын хими эмчилгээний төрөлд HIPEC (Hyperthermic Intraperitoneal Chemotherapy) эмчилгээг нэвтрүүллээ. Тус төв 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлжээ. 2018 оноос 10 ортой хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
Нийгэм
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ

Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад Дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.
Хорт хавдрын бай болон дархлаа эмчилгээ Монгол Улсад нутагшиж олон зуун хүний амь насыг аварч, амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд ЭМЯ, Швейцари улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн 4 талт Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд РОШ компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн PHESGO (Фесго), KADCYLA (Кадсайла), ALECENSA (Алисэнса) шинэ эмийн эмчилгээг нэвтрүүлэхээр 2 эмийн сургалтыг хийлээ. Тус эмүүдийг ирэх тавдугаар сард эмчилгээнд нэвтрүүлнэ.
HER2-эерэг, эрт үеийн хөхний хорт хавдартай болон хавдар үсэрхийлж үлдсэн өвчтөнүүдэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлсэн шинэ технологийн эм бөгөөд өвчтөнүүдэд мэс заслын дараах химийн эмчилгээний шатанд эдгэрэх шинэ боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл өмнөх молекултай харьцуулахад хавдрын хими эмчилгээний эмнэлзүйн бүрэн хариу урвал 84%, зүрх судасны хүндрэл зэрэг эмчилгээний дараах гаж нөлөөний эрсдэлийг 50% бууруулж, хавдар дахих, эсхүл нас барах эрсдэлийг 50% бууруулсан, амьдрах чадамжийг 11.3%-аар нэмэгдүүлсэн эмчилгээний эерэг үр дүн гаргасан өндөр технологийн эм юм. Мэс заслын үед үсэрхийлсэн хавдар хэр хэмжээтэй үлдсэнээс үл шалтгаалан эмчилгээний үр дүн тогтвортой, сайн байсан байна.
-
Нийгэм18 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм21 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм22 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Эдийн засаг22 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр24 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм18 цаг өмнө
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна