Нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 21 зуслан буюу тэдний онцлог

Зуны дэлгэр цагт хүүхэд багачуудын амралтаа өнгөрөөхийг хамгийн их хүсдэг газрын нэг нь зуслан байдаг билээ.
Жилд дунджаар 20,000 хүүхэд нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амардаг бөгөөд энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.
Зуслангуудын нэгдүгээр ээлж энэ сарын 10-ны өдрөөс эхэлж байгаа гэдгийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.
Хүүхдүүдийн хувьд зусланд өнгөрүүлэх хугацаандаа хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрөөх нь чухал ч гэлээ амьдралдаа хэрэг болох шинэ зүйлийг сурах нь илүү ач холбогдолтой билээ. Хүүхдүүдийг амраахын зэрэгцээ ажил, хөдөлмөрт сургаж, хүмүүжүүлэх нь тухайн зуслангийн хөгжлийн хөтөлбөрөөс хамаардаг.
ОДООГИЙН БАЙДЛААР АНГИЛЛЫН ХУВЬД ДАГНАСАН ЗУСЛАН БАЙХГҮЙ
Тэгвэл үйл ажиллагаа явуулах зуслангууд болон хөдөлмөр зуслангийн талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг, орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Очоос тодруулсан юм.
Тэрбээр “Зуслангийн ерөнхий шаардлагад зуслангууд дараах таван ангиллаар үйл ажиллагаагаа явуулна гэж заасан байдаг.
- Хөдөлмөр зуслан
- Хүүхдийн зуслан
- Хэлний сургалттай зуслан
- Гэр бүлийн зуслан
- Зуслан
Гэвч одоогийн байдлаар ангиллын хувьд дагнасан зуслан байхгүй. Харин зуслангийн ээлжүүд нь хөдөлмөрийн, англи хэлний, спортын гэх мэтээр хоорондоо ялгаатай. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зуслангийн дундаж үнэ тарифыг тогтоодог. Өнгөрсөн жил өдрийн 25-30 мянга байсан бол энэ жил 30-35 мянган төгрөг байхаар тогтоосон.
Мөн өнгөрсөн жилээс Засгийн газар зуслангуудыг дэмжиж, хөгжлийн хөтөлбөрийг нь тусгай аргаар үнэлэн санхүүжилт олгож эхэлсэн. Мөн зусланд тавигддаг шаардлага шинэчлэгдсэн ба өмнө нь байр танхим зэрэг орчны асуудал голдуу ордог байсан бол энэ жилээс хөгжлийн хөтөлбөрийн чанарыг нэмж оруулсан. Зуслангууд хөгжлийн хөтөлбөрийг шинэ стандартын дагуу хэрэгжүүлснээр хүүхдийн хөгжилд оруулах хувь нэмэр нь илүү нэмэгдэнэ. Нөгөө талаар зуслангууд төслөөс санхүүжилт авч хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд эерэг өрсөлдөөн ч бий болно гэдэгт итгэж байна” хэмээв.
Аливаа зүйлийг хийхэд хэтрүүлэхгүй, бас багадуулахгүй хийх хэрэгтэй. Тэр ч утгаараа хөдөлмөр зуслан гэж байснаараа заавал хүүхдүүдийг ажилд сургаад, хүнд хүчир ажил хийлгэх гэж байгаадаа гол нь биш. Тухайн хүүхдэд хөдөлмөрлөхийн үнэ цэнэ ямар сайхан бэ гэдгийг л мэдрүүлэх зорилготой байх ёстой. Мөн бусад энгийн зуслангууд ч ялгаагүй өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй. Нийгмийн өөрчлөлт, технологийн хөгжлийг дагаад хүүхдүүд гэрийн ажил хийхээс илүүтэй бэлэнчлэх хандлагатай болж буйг сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд хэлсэн.
Тэр ч утгаараа социалист нийгмийн үеийн соёл хүмүүжлийн бодлого XXI зууны Монголд үгүйлэгдэж байгааг хэлэх хүн ч байдаг. Тухайлбал, Хөдөлмөр амралтын зусланг дурдаж болно.
Тухайн үед сурагчид ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас эхлэн сургууль төгстлөө зуны улиралд багштайгаа Хөдөлмөр зусланд амардаг байсан. Тэнд хүүхдүүд өөрт тохирсон хэмжээнд хөдөлмөрлөж, ажлын дөртэй болдлог байжээ. Харин ахлах ангийн хүүхдүүд зуны амралтаараа зарим нь сангийн аж ахуйд хуваарилагдаж, ногооны талбайд ажилладаг байсан бол нэг хэсэг нь мал аж ахуйд түшиглэсэн аж ахуйд ажиллаж, хөдөлмөрийн амтыг мэдэрдэг байжээ.
Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, хүүхэд насны дурсамж, нийгэмд биеэ зөв авч явахын эхлэл нь зуслан байв.
2019 ОНД НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗУСЛАНГУУД
№ | Нэр | Байршил | Захирлын нэр | /Утас/ | Онцлог | |
Сүхбаатар дүүрэг | ||||||
1 | Хараацай | СБД 19-р хороо Хандгайт 35 км | Нямтогоо | 99881986 91006986 |
Өнөр бүл хүүхдийн халамжийн төвийн дэргэдэх зуслан | |
2 | Янзага | СБД Хандгайт 26 км | Б.Оюун | 88205747
99112632 |
Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан | |
4 | Сэлбэ | СБД Бэлхийн ам 26 км | Л.Сосорбурам
С.Санчир |
99195018 | Шатрын сургалт хичээллүүлдэг хүүхдийн зуслан | |
5 | Маргаашийн хөгжил | СБД Бэлхийн ам 27 км | Баттогтох
Батбуян |
99991727 | Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан | |
Баянзүрх дүүрэг | ||||||
6 | Галакси | Гачуурт Баянтөхмийн ам 28 км | Н.Даваахүү Очирпил |
91916494 99026644 80046223 |
Орос, Англи хэлний сургалттай хүүхдийн зуслан | |
7 | Сансар | Гачуурт 38 км 20-р хороо | Мөнхжаргал
Р.Эрдэмдэлгэр |
89108448
99178448 99279292 89102210 |
Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан | |
Сонгинохайрхан дүүрэг | ||||||
8 | Нарс | СХД Толгойтын баруун салаа “Баян согоотын аманд” 18 км | Н.Туяасайхан | 99096109 | Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан | |
9 | Найрамдал | Нараа Отгонбат Доржсүрэн |
99915555 8811070790118778 |
Жилийн 4 улирал ажилладаг хүүхдийн зуслан | ||
Налайх дүүрэг | ||||||
10 | Нарлаг | Налайх
Тэрэлж 60 км |
Л.Дамдинсүрэн | 99083378 99115133 |
Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан | |
11 | Жавхлант | Налайх
Тэрэлж 67 км |
Г.Алтанхуяг Ариунзаяа |
99117985 99098128 |
Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан | |
12 | Өгөөмөр | Налайх
Тэрэлж 55 км |
Амар | 91910192 | Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан | |
13 | Баянгол | Тэрэлж | Цэцэгмаа Төмөрчөдөр |
91014040 | 4 улирлаар ээлж хүлээн авна | |
13 | Анар | Налайх Тэрэлж 55 км | Арслан | 11350762
99188793 98999509 |
Халамжийн зуслан | |
Багануур дүүрэг | ||||||
14 | Тэмүүлэл | Багануур дүүрэг 117 км | Цэрэнбадам | 99144700 | Багануур дүүргийн ГБХЗХХ-ийн дэргэдэх төрийн өмчит зуслан | |
Төв аймаг | ||||||
15 | Цагаан нуга | Батсүмбэр сум Сөгнөгрийн ам 108 км | З.Ойдов
Баясгалан |
99163201
99030511 |
Гэр бүлийн ээлж авдаг, гэр бүлээр нь амраадаг хүүхдийн зуслан | |
16 | Мөрөөдөл | Батсүмбэр сум | А.Цогтмагнай | 99909807 | Олон улсын ээлж авдаг хүүхдийн зуслан | |
17 | Цоглог | Батсүмбэр сум 120 км | Ц.Баттуяа | 88008870 | Халамжийн зуслан | |
18 | Чухаг | Аргалант сум 76 км | Б.Мөнхбаяр | 99092034 86109191 |
Хөл бөмбөгийн төрөлжсөн зуслан | |
19 | Хайрын билэг | Төв аймаг эрдэнэ сум 60 км | Гэрэлтуяа | 99020596 | Хүүхэд гэр бүл рүү чиглэсэн сувилал хүүхдийн зуслан | |
20 | Од | Төв аймаг Борнуур сум Ар толгой 110 км | Б.Лхамсүрэн
Б.Алтанцэцэг |
99116869
98114844 |
НХЗТЦ-ын халамжийн хүүхдийн зуслан | |
21 | Шонхор | Сэлэнгэ аймаг түнхэл сум 120 км | Наранцацрал | 99036028 | Батлан хамгаалахын яамны дэргэдэх хүүхдийн зуслан |
Эдгээр зуслангуудаас гадна сүүлийн үед хувийн хэвшлийнхэн хүүхдийн хөгжилд ихээхэн анхаарлаа хандуулах болсонтой холбоотойгоор шинэ төрлийн зуслангуудыг гарган ирж буй явдал нь хүүхэд багачуудад олон талаар хөгжих боломжийг олгож байна. Тухайлбал,
Кидс Код Академи Монголд анх удаа зуны кодинг зуслан буюу “Summer Coding Camp”-г долоодугаар сарын 3-наас 10-ны хооронд хүүхдийн Нарс Зуслан дээр зохион байгуулж байна. Учир нь кодинг сургалт хүүхдийн логик сэтгэлгээ, төсөөлөн бодох, хийсвэрлэх чадвар, бүтээлч байдлыг хөгжүүлэхийн сацуу хүүхдэд өөрийгөө илэрхийлэх, төсөөллөө бодит бүтээл болгон туршилт хийх зэрэг хязгааргүй боломжуудыг олгодгоороо давуу талтай гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.
ТӨГСГӨЛД НЬ ХҮҮХДЭЭ ЗУСЛАНД АМРААХ ГЭЖ БУЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ЗОРИУЛАН ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
- Хүүхдээ эмчийн үзлэгт хамруулж, шинжилгээ хийлгэн, эрүүл мэндийн хуудсыг үнэн зөв бөглүүлсэн байх
- Хувцас /нарны малгай, дотуур, гадуур хувцас, гутал, биеийн тамирын хувцас, дулаан хувцас, усны гутал/
- Ариун цэврийн хэрэглэл /цагаан хэрэглэл гар нүүрний алчуур, оо, сойз, саван, шампунь, бие угаагч, нойтон сальфетка, оо цаас/
- Анхан шатны тусламж /шархны лент, хөвөн гэх мэт/ ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөх
- Зуслан дээр зохиогдож байгаа уралдаан тэмцээнд оролцох тул хэрэг болох зүйлийг нь бэлтгэж явуулах. /Бүжиглэдэг бол бүжгийн хувцас, дуулдаг бол дууны бичлэг, зурдаг бол зургийн зарим хэрэгсэл, будаг цаасан урлаг сонирхдог бол өнгийн цаас, хайч цавуу гэх мэт/
- Дараах хүнсний зүйлийг зуслан руу авч явахыг хориглох тул өгч явуулахгүй байх /Лаазалсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн, амархан муудах хүнсний бүтээгдэхүүн, чипс, хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон гэх мэт/

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурамд орууллаа.
Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд ажиллаж байна. Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатсан байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны 5-р сарын 01-ний 08 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар: Үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5…+7 градус дулаан байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ


Нийгэм
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах “Улаанбаатар Радио” ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.
Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1222 ам метр талбайг хувьчлаагүй байсан юм.
Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Улаанбаатар Радио” ХХК нь анх нийслэлийн харьяаны радио байсан боловч менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. 2008 онд нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокын зүүн жигүүрт нийт 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон. Иймээс нийслэлийн өмчид буцаан авлаа. Энэ асуудал олон жил маргаантай байсны эцэст өнөөдөр “Улаанбаатар Радио” ХХК-д хамаарах нийт талбайг өөр газар шилжүүлэн олгох, тэдний оруулсан зарим хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг буцаан олгох байдлаар өмч хөрөнгөө эргүүлэн авч байна. Цаашид газар ашиглалтыг сайжруулахын тулд нийслэл өөрийн хөрөнгөөр барилгын гадна талбайд байрлах ашиглагддаггүй гүүрэн байгууламж, гараашийг нураана. Үүний дараагаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх санал авах тул аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Мөн тэрбээр нийслэлийн өмч хөрөнгө алдагдах, устах, хууль бус ашиглалт, эзэмшилтийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн өмч хөрөнгө иргэдэд үр өгөөжөө өгдөг байх ёстойг онцлов.
Н
-
Нийгэм19 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм22 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм23 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Эдийн засаг23 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Нийгэм24 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Улс төр23 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Нийгэм23 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Нийгэм19 цаг өмнө
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ