Эдийн засаг
Сайжруулсан түлшний стандартыг шинэчилжээ
Өнгөрсөн сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хорьсон.Ингэхдээ Улаанбаатар хотын зарим дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулж буй. Дээрх асуудлын хүрээнд Эрчим хүчний Сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан сайжруулсан түлшний стандартад үзлэг хийн, зохих стандартчиллын ажлыг явуулж шинэчилжээ.
Шинэчилсэн стандарт нь өнөөгийн шахмал түлш үйлдвэрлэлийн техник, технологийн ололт, туршилтын хүрсэн үр дүнг тооцоолон техникийн шаардлагад нийцүүлж, стандартын агуулгад тогтоосон техникийн шаардлагыг дээшлүүлсэн бөгөөд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар хүртээмжтэй болсон. Энэхүү стандартын дагуу үйлдвэрлэсэн сайжруулсан хатуу түлш нь агаарт ялгаруулах утааны хор аюултай бохирдлын хэмжээг зохих хэмжээгээр бууруулж байгаа нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон бөгөөд экологи, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг зохих түвшинд бууруулна гэж тооцжээ. Стандарчлал хэмжилзүйн газраас өгсөн мэдээллээр түүхий нүүрс хэрэглэхгүй байж, зөвхөн “MNS5679:2019 Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага”-д нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр утаанаас үүдэлтэй эрсдэлийг бууруулна гэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.