Нийгэм
Удирдах зөвлөлд ‘Жижиг дундынхан’, бүлэгтээ ‘Жаран тэрбумынхан’ нь олонхи болжээ

МАН-ынхан хийсэн ажил, байгуулсан гавьяагаараа бус идэж, ууж, албан тушаалаа урвуулан ашигласнаараа цоллуулж эхэллээ. Гишүүд нь орж гараад тооны харьцаанд өөрчлөлт орсон тул ордны сэтгүүлчид МАН-ын хоёр бүлгийг өөрөөр нэрлэж эхэлжээ. Жил гаруйн өмнө л Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад МАН-ын бүлэг 33 ба 32-оороо талцан хуваагдсан юм. Мөн 33 ба 32-ын бүлэг тусдаа хуралдаж байр сууриа нэгтгэсний дараа МАН-ын бүлэг нэгдэж хуралдах тохиолдол нэг бус удаа гарч байлаа.
Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдсөний дараа 32:32 болж тооны харьцаа тэнцсэн ч намын бүлгийн хуваагдал хэвээр байгаа.
Харин саяхнаас сэтгүүлчид МАН-ын бүлгийн нэгийг “Жаран тэрбумынхан”, нөгөө бүлгийг нь “Жижиг дундынхан” гэж нэрлэх болжээ. Учир нь ЖДҮХС-аас хуучнаар 33-ын бүлгийн гишүүдээс ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, УИХ-ын гишүүн Г.Солтан, Ж.Энхбаяр, Н.Учрал, С.Жавхлан, Х.Болорчулуун, Л.Энхболд нар зээл авснаа хүлээн зөвшөөрч албан ёсны тайлбар хийгээд байгаа. Харин 32-ын бүлгээс Н.Оюундарь, Г.Тэмүүлэн, Ундармаа, Б.Саранчимэг нарын гишүүд компанидаа зээл авчээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хурал гэхэд ЖДҮ-гийн асуудал ярих нийгмийн хүлээлт дор эхлээд “Жаран тэрбумынхан”-ндаа хариуцлага тооцох улс төрийн шийдвэр гаргаснаар дуусчээ. Учир нь Удирдах зөвлөлд ЖДҮ-гийнхэн нь олонхи юм байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.