Эдийн засаг
“Монголросцветмет” 68 тэрбумын өртэй ч захирал Б.Мөнхбат нь байрны мөнгөө ч байгууллагаараа төлүүлдэг
Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагын хамтарсан шалгалтаар “Монросцветмет” 70 тэрбумын хөрөнгөтэй ч 68 тэрбумын өртэй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл 10 гаруйхан хоногийн дараа захирал Б.Мөнхбат нь “Ерөнхий захирал миний хувьд 4.5 сая төгрөгийн үндсэн цалинтай. Компанийн борлуулалт, ашгийн үйл ажиллагаанаас хамаарч нэмэгдэл цалин бий… 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 10.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хуримтлагдсан алдагдлыг 1.1 тэрбум болгож бууруулсан. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байна. Жилийн эхний дөрвөн сарын байдлаар 15.6 тэрбум төгрөгийн ашигтай байна.” Гээд ярьж сууж байгаа юм.
Монголчууд газар гишгиж яваа нь л үнэн хэмээн хэт худалч хүмүүсийг хэлдэг. Б.Мөнхбатын хувьд яг л тийм нэгэн. Ашигтай сайн ажилласан гээд байгаа түүний гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр байгуулсан контрактын гэрээний хугацаа нь дуусчихаад байхад сунгахын оронд цалин, урамшууллаа аваад л зувчуулаад суусан байгаа юм.
Мөн албан ажлын картын хэрэглээг тодорхой гэрээнд тусгаагүй байхад холбогдох зардал гаргаж ирсэн байна. Б.Мөнхбат ажил хүлээж авсан 2018 оны 10 сараас хйош 5 сарын хугацаанд 33 сая орчим төгрөг ажлынхаа картнаас ашигласан байгаа юм. Ингэхдээ энэ оны 1 дүгээр сард хамгийн их буюу 13 сая төгрөгийн зарлага гаргасан нь түүнийг цагаан сарынхаа бэлтгэлд зориулаа юу гэж хардахаас аргагүй хүргэж байгаа юм. Түүнчлэн мань эрийн бас нэг мөнгө хүүлдэг арга нь хэдий хэмжээний хувьд бага боловч орон сууцны ашиглалтын зардал нь гээч юм. 4.5 сая төгрийн цалинтай хэрнээ 800 гаруй мянган төгрөгийг орон сууцны ашиглалтын зардалдаа компаниасаа гаргуулдаг. Хөөрхий минь орох орон, оочих аягагүй, түрээсийн сууц ашигладаг юм болов уу гэтэл өөрийнх нь нэр дээр 2 өрөө байр байх жишээний. Ингэхдээ бүр байгууллага нь ажилчиддаа бариулсан хямд үнэтэй байрнаас хүртчихсэн гэж байгаа. Мэдээж тэндээ өөрөө амьдардаггүйг нь БЗД-ийн 5 хороонд байрлах 50-1 байрныхан бүгд гэрчилдэг. Ингэж л төрийн өмчийг шамшигдуулах бүхий л боломжийг хувьдаа бүрэн дүүрэн ашигладаг нэгэн.
Одоо “Монголросцветмет” ТӨҮГ болсон. Тиймээс “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” жамаар Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шалгалтын хамтарсан баг Б.Мөнхбат захирлын хулгай болгоныг мөшигж эхэлсэн бөгөөд акт тавихаас аргагүй байдалд оруулсныг нь толгой сэгсрэн халаглах болжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.