Нийгэм
Шатхууны үнэ буурчээ

Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэсэн. Тиймээс манай улс дэлхийн зах зээлийн үнийг дагахаас аргагүй болсон бөгөөд Засгийн газар үнэ зохицуулах боломжгүй гэсэн үг. Иймд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурвал дотоод зах зээл дэх үнэ буурах бөгөөд үнэ нэмэгдвэл дагаад өсөх нөхцөл бүрдсэн ч 100 төгрөгөөр нэмж 560 төгрөгөөр буулгаж болохгүй гэх байр, суурийг Үнийн зөвлөлөөс тавиад байгаа билээ. Энэ сарын 5-ны өдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаж АИ 92 бензиний үнийг буулгах шийдвэрийг гаргаж, нефть импортлогч компаниудад үүрэг өгсөн юм.
Тодруулбал, Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буурах ёстой гэж Үнийн зөвлөлөөс үзсэн юм. Энэ дагуу нефть импортлогч компаниуд шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгажээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сард “Содмонгол”, “Петровис” зэрэг нефть импорлогч томоохон аж ахуй нэгжүүд шатахууны үнээ литр тутамд 80-100 төгрөгөөр нэмж бусад нь дагасан. Тухайлбал “Сод монгол” ХХК АИ 92 автобензины үнэ 1940 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ нь тус компаниудын 2019 онд үнээ нэмсэн анхны тохиолдол биш. 2019 онд 50-100 төгрөгөөр хэд, хэдэн удаа шатахууны үнэ нэмэгдсэн. Харин хоёр удаа 50 төгрөгөөр буулгав.
Одооогоор АИ-92 бензин 50 төгрөгөөр буурч 1890 төгрөг болсон байна. Шат шатандаа арга хэмжээ авч ажиллаж дахин үнийг буулгана гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл УУХҮЯ, АМГТГ, ШӨХТГ зэрэг газрууд шатахуун импортлогч компаниудад шахалт үзүүлж, хяналт тавьж ажиллан цаашид шатахууныг үнийг дахин буулгахаар ажиллаж байгаа юм байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.