Connect with us

Эдийн засаг

Эдийн засгийг солонгоруулагч “ЗӨӨЛӨН АЛТ”

Нийтэлсэн

-

Монгол Улсын ноолуурын салбарын нийт экспорт 2018 онд 390.2 сая ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 21.2 хувиар өсжээ.  

Тодруулбал, самнасан ноолуурын экспорт 8.45 хувиар, бэлэн бүтээгдэхүүний экспорт 8.5 хувиар тус тус нэмэгдсэн, угаасан ноолуурын экспорт өмнөх оноос 2.3 хувиар буурсан байна.

2018 оны эхний байдлаар ноолуурын салбарт:

  1. 13,000 тонн ноолуур угаах,
  2. 6,220 тонн угаасан ноолуурын хялгасыг ялгаж,
  3. 4,350 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх,
  4. 1,870 тонн самнасан ноолуураар
  5. 1,680 тонн ээрмэл үйлдвэрлэх,
  6. 2.8 сая ширхэг сүлжмэл үйлдвэрлэх,
  7. 2,000 метр нэхмэл эдлэл үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан ч угаах 82 хувь, самнах 33 хувь, ээрэх 40 хувь, сүлжих 60 хувь, нэхэх 65 хувьтай ашиглаж байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Улаанцав хотноо зохион байгуулагдсан “Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын хурал”-ын үеэр хэлэв.

Улаанцав хот нь 2.8 сая хүн амтай, олон улсын эдийн засгийн харилцааны чухал цэг болсон газар. Манжуур, Монгол, Шинжаанаар дамжин Европт хүрэх төмөр замын гурван гол чиглэлийн ачаа эргэлт Улаанцавыг дайрахгүйгээр тойрч гарах ямар ч боломжгүй болохыг Улаанцав хотын дарга Ван Синуй тодотгосон. 

Ийнхүүшинээр хөгжиж буй, дэлхийн хот болох зорилготой Улаанцавд болсон арга хэмжээнд ноолуурын салбар хамгийн чухал сэдэв болсон нь дэлхийн ноолуурын зах зээлийн цар хүрээг харуулсан.

Нөгөө талаар монгол ноолуур олон улсын зах зээлийн анхаарлын төвд аль хэдийн орсныг илтгэсэн юм. 

Дэлхийн ноолууран түүхий эдийн 90 хувийг нийлүүлэгч Монгол, Хятад улсын “зөөлөн алт” буюу ноолуурын салбарт барьж буй бодлого, харилцан ашигтай хамтын  ажиллагааны талаар Монголын холбогдох албан тушаалтнуудын байр суурийг сонслоо. 

 НООЛУУР НЬ ХҮНД БОЛОН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХАРУУЛСАН СУДАЛГААГААР ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ, МОНГОЛ НООЛУУРЫГ ТАНИУЛНА

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэ удаагийн арга хэмжээний онцлох сэдвээр ноолуурын салбарыг хөндөж байна.

АНУ-аас БНХАУ-ын оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан нь энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн. Эсрэгээрээ АНУ нь Монгол Улсын оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүний татварыг тэглэх нь ойрын хугацаанд хэрэгжих болов уу гэсэн хүлээлт үүсгэж байна.

Хэрвээ хэрэгжиж эхэлбэл, Монголын ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах, экспортыг нэмэгдүүлэх маш том боломж юм.

Ноолуурын салбарын нийт экспорт 2018 онд 390.2 сая ам.долларт хүрсэн нь 2017 онтой харьцуулахад 21.2 хувиар өссөн үзүүлэлт болсон гэв.

Ноолуурын салбарын экспортыг бусад салбартай харьцуулбал /2018 оны байдлаар/

  • Махны экспорт 2018 онд 160 сая ам. доллар
  • Ноолуурын экспорт 2018 онд 390.2 сая ам.доллар
  • Чулуун нүүрс 2018 онд  2,786 сая  ам.доллар
  • Зэсийн баяжмал 2018 онд 2,012 сая ам.доллар             

Мөн тэрбээр “Монголын ноолуурын салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татан оруулж, хамтарсан үйлдвэрүүдийг төрөөс дэмжих бодлого шаардлагатай. Сайн түнштэй болсноор бид дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ ихээр экспортолно. Дангаараа энэ том зах зээл дээр ажиллах ямар ч боломжгүй.

Саяхан Австралийн ноосны салбарынхан ноолуур авч байгаа нь амьтныг зовоож буй  хэрэг гэх мэт ноолуурын эсрэг маш том сөрөг сурталчилгаа хийгээд амжсан. Иймээс ноолуур нь хүнд хоргүй, байгальд ээлтэй гэдгийг харуулсан судалгаагаар дэлхийд сурталчилгаа хийж, Монгол ноолуурыг таниулахыг зорьж буй”-г онцлов. 

ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН, АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ, НООЛУУРЫН САЛБАРЫН ХУВЬД ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг “Оёмол бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах, ноолуурын салбарын хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдийн дийлэнх хувийг эзэлдэг тул нэгдсэн стандарт болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр үзэл бодлоо илэрхийлэн хуралд оролцож байна.

Ноолуурын салбарт хувь бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээл гэж байдаггүй. Нийтдээ 47 тэрбум төгрөгийн зээл байдаг. Гэтэл орж ирдэг төслүүдийн 30 гаруй хувь нь оюуны бүтээгдэхүүн болон ноос боловсруулах төслүүд эзэлдэг.

Энэ оны тухайд ноос ноолуурын чиглэлээр бизнес эрхэлдэг жижиг дунд бизнес эрхлэгчдийг Америк, Канадад экспортод оролцоход нь экспортын зардлыг нь санхүүжүүлсэн. Цаашид хөрш орнуудтай хамтран үзэсгэлэн зохион байгуулахад нь жижиг дунд бизнес эрхлэгчдээ баг болгож, тодорхой хэмжээний зардлыг нь санхүүжүүлэх бодлоготой байна” гэв. 

Улаанцав хотод болсон тус хурлын үеэр зохион байгуулагдсан БНХАУ, Монгол Улс, Япон, БНСУ, Итали зэрэг зургаан орны шилдэг загвар зохион бүтээгчдийн “Зөөлөн алт” загварын шоунд Монголын “Эвсэг” ХХК-ийн дизайнер Г.Алимаа өөрийн 30 загвар бүхий коллекцоор оролцсон юм.

Монголын ноолуур боловсруулах салбарт:

  • Гүн боловсруулах үйлдвэр 15
  • Анхан шатны боловсруулах үйлдвэр 23
  • Сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59
  • Өрхийн жижиг 150-200 цех үйл ажиллагаа явуулдаг.

Мөн угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолсоор байна.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨДӨЛГӨХ ХҮЧ НООЛУУР БОЛОХ УЧИРТАЙ

АНУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д төрийн айлчлал хийх үеэр яригдсан гол сэдвүүдийн нэг нь Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр АНУ руу нэвтрүүлэх талаарх яриа хэлэлцээр байсан.  

Ийнхүү АНУ-д гаалийн татваргүй сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлснээр МУ-ын эдийн засгийг төрөлжүүлэх том боломж юм. АНУ-д улсад нийлүүлэгдэж байгаа ноолууран бүтээгдэхүүний бараг 90 хувь нь Итали, Хятадаас ирдэг. Тэгэхээр бид бараг 0 байгаа хувиа аль болох өсгөж нэмүү өртөг шингээн Монголдоо үйлдвэрлэх хэрэгтэй гэдгийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр хэлсэн байдаг. 

Энэ үетэй зэрэгцэн Монголын ууган үйлдвэрүүдийн нэг болох Говь ХК нь энэ сарын 16-нд АНУ-ын Лос Анжелес хотод “GOBI CASHMERE USA” хэмээх цоо шинэ салбараа нээхээр болсноо дуулгасан явдал нь дэлхийн зах зээлд эрэлттэй байгааг илтгэсэн том жишээ болсон юм.

Энэ талаар Говь ХК-ийн Гадаад худалдаа, тэр дундаа Европын зах зээл хариуцсан захирал Ц.Золбоогоос тодруулахад “Одоогоор Говь ХК нь АНУ-ын Чикаго, Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотуудад фрайнчайз дэлгүүртэй ба шинээр нээгдэж буй салбар компани нь АНУ-ын хэрэглэгчдэд онлайн худалдаагаар бүтээгдэхүүнээ хүргэхэд голлон анхаарч ажиллана.

Бид ноолууран хүрэмний борлуулалтаар дэлхийд номер нэг болчихсон явж байна. Удахгүй ноолууран бүтээгдэхүүнээр хамгийн их борлуулагддаг брэнд болох зорилт тавин ажиллаж байна. 

Найм, ес, аравдугаар саруудад ноолууран хүрэм хамгийн их борлуулалттай байдаг ба жилийн нийт борлуулалтын 80 хувь нь 8, 9, 10, 11 сард байдаг. Одоогийн байдлаар бид жилд 162,000 хүрэм үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдгээрийн 70-80 хувийг нь борлуулж байна. Нэхмэл, оёмол, сүлжмэл гэх гурван төрлийн бүтээгдэхүүнүүд аль нь ч гэсэн 160 гаруй шат дамжлагаар явж байж худалдан авагчиддаа хүрдэг.

Мөн ирэх аравдугаар сарын 1-нд Германы хамгийн том дэлгүүр болох Mall of Berlin-д “Говь” ХК-ийн салбар дэлгүүрийг нээх гэж байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 30-н хүртэл тэнд байрлан бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулна. Харин ирэх жилээс Брэндинбургийн нисэх онгоцны буудалд байнгын дэлгүүрээ нээх гэж байгаа” гэв.

Энэ бол манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь ноолуурын салбар болох боломж байгааг харуулсан тод жишээ. Хэрвээ бид олон жил ярьсан эдийн засгаа солонгоруулах боломжийг эрэлхийлсэн хэвээр л бол тэр нь хөдөө аж ахуй тэр дундаа “зөөлөн алт”-ны салбар юм.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим