Эдийн засаг
26 компани 146.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Монголын хөрөнгийн зах зээлд ногдол ашиг тарааж буй компанийн тоог нийт бүртгэлтэй хувьцаат компаниудын тоотой харьцуулахад 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдэдээ тараасан хөрөнгийн дүн огцом савлагаатай байсаар ирсэн. Одоогоор уул уурхай, худалдааны салбарын аж ахуйн нэгжүүд болох орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Жуулчин дюти фрий” зэрэг компаниудын ногдол ашиг тараалтын хэмжээгээр тэргүүлж байна.
Энэ онд 26 компани хувьцааны ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тухайлбал, “Тавантолгой” хувьцаат компани нэгж хувьцаа тутамдаа 2,410 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон. Тус компани 2017 онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд ТУЗ-өөс нь цэвэр ашгийн 94 хувь болох 126.9 тэрбум төгрөгийг тараах шийдвэр гаргасан юм. “Тавантолгой” компаний 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар эзэмшдэг.
Тэгвэл “Жуулчин дюти фрий” компани нэгж хувьцаандаа 10,000 төгрөгийн ногдол ашиг хуваахаар тооцож, нийтдээ 653.6 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгожээ. “Монголын хөрөнгийн бирж”-ийн мэдээлснээр 2016 болон 2017 онд тус бүр 27 компани ногдол ашиг тарааж байсан юм. Гэхдээ ногдол ашиг хэлбэрээр хуваарилсан нийт мөнгөн дүн нь 2016 онд 15 тэрбум, 2017 онд 69.6 тэрбум байжээ.
Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ-өөс гаргана хэмээн заасан байдаг. Гэхдээ заавал ногдол ашиг хуваарилахгүй байж болох бөгөөд ингэхдээ яагаад хуваарилахгүй болсон үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд тайлагнах үүрэгтэй.
Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэртээ хэзээ хуваарилахаа тусгах бөгөөд тухайн өдрөө ногдол ашгийг төлөөгүй бол хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх эрсдэл үүсдэг байна.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
-
Нийгэм1 цаг өмнө
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана
-
Улс төр3 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм3 цаг өмнө
Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа