Нийгэм
Иргэдэд дундын зуучлал, нэмэгдэлгүй мах борлуулж байна

Иргэдэд мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлага нэмэгдэлгүй худалдан авах боломж олгох зорилготой “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдааг өчигдөр Лавай худалдааны төвд нээгдлээ.
“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан, дундын дамжлага нэмэгдэлгүй мах, цагаан идээ, хүнсний ногоог иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм.
“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-30-ны өдөр хүртэл “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулах юм. Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдааны нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, Хөдөө аж ахуй биржийн гүйцэтгэх захирал Б.Баатар нар оролцов.
“Мах, хүнсний ногоо, цагаан идээ -2019” үзэсгэлэн худалдаанд Төв, Хэнтий,Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгуудын 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг аймгуудынхаа онцлог бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна.
Тус үзэсгэлэн худалдаанд:
Хонь 6500₮-7000₮
Үхэр 8500₮-9000₮
Адуу 7200₮-7600₮
Цөцгий -9000-12000₮
Ааруул 1кг 16000₮
Өрөм – 7000₮
Шимийн архи – 6000₮
Зөөхий – 4000₮
Төмс 800₮
Байцаа 1000₮
Бууцай 1000₮
Брокли 4000₮
Лууван 100010-25000₮
Манжин 1000₮
Сонгино 2500₮
Үрэл жимс 8000₮
Анис 8000₮
Чацаргана 8000₮
Нэрс 8000₮
Даршилсан огурцы 3000-6000₮
Даршилсан сармис 8000-25000₮

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.