Эдийн засаг
Хүүхдийн мөнгийг Төрийн сангаас хүүхдийн данс руу нь шилжүүлдэг болно
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцууллаа. Тэрбээр “Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Монголбанкнаас арилжааны банкаар дамжуулах шат дараалалтай байсан. Үүнд өөрчлөлт оруулж, сар бүрийн 20-ны өдөр Төрийн сангаас тухайн хүүхдийн дансанд мөнгө нь байршиж байхаар өөрчлөлт оруулж, зохицууллаа. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу хүүхдийн мөнгийг олгоод байна” гэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.