Нийгэм
Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн төлөвлөлтийн семинар амжилттай болж өндөрлөлөө
Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг“ (GIZ) хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” (ТСМБС) төслийн 2018 оны үйл ажиллагааг төлөвлөх семинар 2018 оны 1 сарын 11-нээс 12-ны хооронд амжилттай болж өнгөрлөө.
ТСМБС төслийн түнш байгууллагууд болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ), Барилга хот байгуулалтын яам (БХБЯ), Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА), Худалдаа аж үйлдвэрийн танхим, Бүсийн арга зүйн төвүүд, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв, Оюу толгой ХХК, Монголын нэгдсэн барилгачдын холбоо, Мод барилгын мэргэжлийн чадавхийн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, ШХА-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ, ТСМБС төслийн түнш МБС-ын байгууллагууд зэрэг нийт 30 гаруй байгууллагын 130 орчим удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, зочид төлөөлөгчид оролцсон юм. Семинарт оролцогчид ТСМБС төслийн үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож хэлэлцүүлэг өрнүүлэн олон чухал санаа дэвшүүллээ. ТСМБС төслийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг уг семинарын үр дүнд үндэслэн боловсруулж ирэх 2-р сард төслийн удирдах хорооны гишүүдэд танилцуулах юм.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Улс төр17 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм14 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ