Нийгэм
Нарны замаас Олимпийн гудамж руу ороход дараах ТҮР ЗАМААР зорчино

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн бямба гаригт /2018.11.17/ “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцаж, энэ үеэрээ өвлийн улиралд гүүрийн бүтээн байгуулалтын ажил завсарлаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зорчих хэсгийг хэсэгчлэн нээхийг мэдэгдсэн билээ.
Тэгвэл Нарны замаас Олимпийн гудамж руу ордог хэсгийн хөдөлгөөнийг маргаашнаас буюу арваннэгдүгээр сарын 20-ноос 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд түр нээхээр болжээ.
Жолооч нарт анхааруулахад зорчих хэсгийг түр нээсэн хугацаанд Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэхээр хөдөлгөөний зохицуулалт хийхээр болжээ. (Дээрх зурагт Түр зорчих хэсгийн зөвшөөрөгдсөн хөдөлгөөний харуулав).
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн тухайд ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Гүүрийн ажил нь 2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд ярьжээ.
Түүнчлэн “Монголын талаас гарах хөрөнгийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьж байна. Сангийн яамнаас энэ онд багтаан санхүүжилтийг гаргаж өгч чадвал гүүр төлөвлөгөөний дагуу ашиглалтад ороход асуудалгүй гэдгийг хэлж байна” гэж хотын дарга ярьсан. Төлөвлөгөөний дагуу бол тус гүүрийг 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулах юм.
Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарцын ерөнхий зураг

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.