Дэлхий дахинд
Мишель Обамагийн ”Becoming” ном 2018 оны хамгийн өндөр борлуулалттай ном болжээ
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар, амьдралын түүхийг өгүүлэх “Becoming” номарваннэгдүгээр сарын 13-нд Америк, Канад улсуудад худалдаанд гарсан даруйдаа ганцхан өдрийн дотор 725,000 хувь борлогджээ. Улмаар энэ оны хамгийн өндөр борлуулалттай номоор шалгараад байна.
Түүнчлэн худалдаанд гарсан долоо хоногийнхоо турш бэстселлерийн жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд “Becoming”-ийг эрхлэн гаргаж буй, дэлхийн хамгийн том хэвлэлийн газар болох “Penguin Random House”-ын 2018 онд нэг өдрийн дотор хамгийн олон тоогоор зарагдсан ном болоод байгаа гэнэ.
“Becoming” анхны хэвлэлтээрээ нийт 1.8 сая ширхэг хатуу хавтастай хэвлэгдсэн ч “Penguin Random House”-аас дахин 800,000 хувийг нэмж, нийт 2.6 сая хувь гаргахаар болсон байна. Номыг цахим болон биет хэлбэрээр авах боломжтой төдийгүй дэлхий даяар 31 хэлээр орчуулагдаж байгаагаас испани хэл дээрх орчуулга нь мөн энэ өдрүүдэд хэвлэгдэн гарчээ.
Тус номыг албан ёсны эрхтэйгээр “Монсудар хэвлэлийн газар” монгол хэлнээ хөрвүүлэн гаргахаар ажиллаж байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад23 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм5 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм6 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр6 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ