Дэлхий дахинд
Интерпол шинэ даргатай боллоо
Арабын нэгдсэн эмиратын нийслэл Дубай хотноо болсон Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганаар энэ байгууллагын шинэ Еерөнхийлөгчөөр БНСУ-ын төлөөлөгч Ким Чон Яныг сонголоо. Түүнтэй тус байгууллагын дэд дарга, ОХУ-ын иргэн хошууч генерал Александр Прокопчук өрсөлдсөн юм.
Ким Чон Яныг хоёр жилийн хугацаатай сонгож байгаа юм. Уг нь энэ байгууллага Ерөнхийлөгчөө дөрвөн жилийн хугацаатай сонгодог ч 2016 оны арваннэгдүгээр сард сонгогдсон Хятадын иргэн Мэн Хунвэйг авлига авсан хэргийн төлөө аравдугаар сарын 7-нд БНХАУ-ын хуулийн байгууллага саатуулсан юм. Мэн Хунвэй бас БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайдын ажил хавсран хийж байсан юм.
Интерполын шинэ ерөнхийлөгч Ким Чон Ян “”Манай ертөнц олон нийтийн аюулгүй байдалд тулгардаг томоохон сорилтуудтай тулгарч байна. Үүнийг даван туулахын тулд бидэнд тодорхой алсын хараа хэрэгтэй байна. Ингэснээр та бид сайн сайханд хүрэх гүүр барих ёстой” гэж тэмдэглэсэн байна.
Ким Чон Ян гэж хэн бэ
1961 онд Өмнөд Солонгосын Чханвон хотод төрсөн.
Сөүлийн Корёгийн их сургууль, Сөүлийн их сургуулийн удирдлагын дэдэ сургууль, Тонгукийн Цагдаагийн их сургууль дүүргэсэн
1985 онд Тээврийн яаманд ажилд орж, 1992 оноос цагдаагийн офицер болсон.
2012 онд Ким Чон Ян Интерполын гүйцэтгэх хороонд ажиллаж гурван жилийн дараанаас ахлах дэд ерөнхийлөгчийн тушаалд дэвшсэн байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад23 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм5 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм6 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр6 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ