Энтертайнмент
Францад болох “Cirque Phénix” тоглолтод Монголын уран бүтээлчид оролцоно
Дэлхийн орчин үеийн амьтангүй цирк болох “Cirque Phénix” тоглолтод Монголын циркийн шилдэг үзүүлбэрүүд болон Үндэсний урлагийн их театрийн бүжигчид, дуучин, хөгжимчид гээд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид оролцох гэж байна.
Монголын бие даасан хөтөлбөр анх удаа 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 2020 оны 2 дугаар сарын 11-нийг хүртэл эхний гараагаа Францын нийслэл Парис хотоос эхлүүлэх ажээ.
Энэхүү орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтын зарим үзүүлбэрүүд нь Монгол Улсаа, түүх болон урлаг соёлоо тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулна. Тухайлбал 5 ханатай гэрийг 4 минутад өмнө хийж байгаагүй найруулга ая cherography дээр барих, таван хошуу малыг дуурайлгасан чихмэлийг хүн өмсөж явах, жонглёрын хэрэгсэл нь саалийн хувин, араг, савар зэрэг байна.
Дэлхийн хамгийн том цирк “CIRQUE PHÉNIX” -н 20 жилийн ойгоор Монголын соёл урлагийн бүтэн хөтөлбөр тоглогдох юм байна.
Франц улсад дэлхийн шилдэг ОУ-н орчин үеийн циркийн урлагийн төв их дээд сургуулийг анх төгссөн орчин үеийн урлагийн найруулагч, жүжигчин МУСТА Б.Оргилболд энэхүү тоглолтын Монгол талын ерөнхий найруулагч тоглолтын даргаар ажиллаж байгаа гэнэ.
Оролцогч байгууллагууд:
- CirquePhenix
- Angels Mongolian Modern Circus Theatre
- Circus Mongolia Khadgaa
- Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр
- Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
- Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам
- Соёл, Урлагийн Газар / Culture and Arts Authority
- Нийслэлийн Соёл Урлагийн Газар
- Ministry of Foreign Affairs – Mongolia
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Ambassade de France en Mongolie
- Alliance Française de Mongolie
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.