Энтертайнмент
Т.Ариунаагийн фэнүүд ээ, “Буянт-Ухаа” руу үнэгүй хүргүүлээрэй

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо өнөөдөр /2019.11.08/ 17.00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд хийх гэж байна. Тэрбээр “Гайхамшигт үдэш” тоглолтоо 2009 онд хийснээс хойш 10 жилийн дараа ийнхүү 37 жил эзэгнэж буй алтан тайзнаас шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байгаа нь яах аргагүй онцлох үйл явдал юм.
Дуучин Т.Ариунаа энэхүү тоглолтын үеэр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Б.Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая “Тусгаар тогтнол” хэмээх хоёр том уран бүтээлээ үзэгчдэд анх удаа толилуулах юм. Үүнээс гадна үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон олон хит дуугаараа “Буянт-Ухаа”-д бут авсан тоглолт хийх нь тодорхой болов уу. Учир нь түүний тоглолтод “Хар сарнай”-н Амараа, “Хар тас”-ын Марка, дуучин Т.Дэлгэрмөрөн, жүжигчин Т.Бархүү, ICE TOP хамтлагийн Манлай, Motive хамтлагийн дуучин Ганбаа нар хүрэлцэн ирж сюрприз барих аж. “Тэнгэр шиг бай” тоглолт Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд нэн шинэ санаа, шинэлэг санаануудыг хэрэгжүүлснээрээ онцлогтой байх нь дамжиггүй. Мөн хөгжмийн шинэ ямар дуугаралт, найруулгаар үзэгчдийн сонорыг мялаах нь олны анхаарлыг татаж байна.
Дуучин Т.Ариунаатай хамт нэгэн үдшийг дуулж, бүжиглэж, доргиж өнгөрүүлэхээр тэсэн ядан хүлээж буй үзэгчдэд дуулгахад Авто тээврийн үндэсний төвийнхөн өнөөдөр та бүхнийг “Буянт-Ухаа” спортын ордон руу үнэ төлбөргүй хүргэж өгч үйлчлэх юм байна шүү. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театр, “Аса” циркийн гаднаас 16.00, 17.30 цагт зорчигчдоо аван тус тус хөдөлж, үдэш 22.40 цагт буюу тоглолтын дараа Монголын хүүхдийн ордон хүртэл хүргэж өгөхөөр болжээ. Автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх хүсэлтэй иргэд 99159030 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
