Connect with us

Эдийн засаг

Н.Баяртсайхан: Мөнгөний зохистой бодлогоор тогтвортой эдийн засгийг дэмжинэ

Нийтэлсэн

-

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын арга хэлбэр, бодлогын үр дүн, эдийн засгийн цаашдын төлөвийн талаар Форбес Монголиа сэтгүүлийн 2019/08/09-ний 62 дахь дугаарт гарсан ярилцлагыг хүргэж байна.

Олон улсад төв банкууд “үнийн тогтвортой байдал” гэдэг зорилтод чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байна. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогын арга хэлбэрийн талаарх асуултаар ярилцлагаа эхэлцгээх үү?

Орчин үед төв банкуудын мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал буюу нам дор түвшний, хэлбэлзэл багатай инфляци болж байна. Энэ нь эдийн засаг тогтвортой байх нэг суурь бөгөөд, мөнгөний бодлогоор эдийн засагт оруулах гол хувь нэмэр юм. Төв банкууд энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд “инфляцийг онилох бодлого”-ыг хэрэгжүүлдэг. Монголбанк бодлогын арга хэлбэртээ үндсэн элементүүдийг нь нэвтрүүлээд, хэрэгжүүлээд явж байгаа. Үүнд статистик тоон мэдээлэл цуглуулах арга барилаас эхлээд судалгаа шинжилгээний аргачлал, шийдвэр гаргах оновчтой процесс, бодлогын шийдвэрээ зах зээлд оролцогчдод тайлбарлаж хүргэх сувгууд багтдаг. Мөнгөний бодлогын стратегийн хувьд ирээдүйд чиглэсэн, зах зээлийн зарчимд суурилсан, эрэлтийн гаралтай инфляцийг зохистой түвшинд удирдахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд түүхэн хугацаанд Төв банкны зорилтоос хэт дээш эсвэл доош хэлбэлзэж ирсэн инфляци сүүлийн 2 жилд зорилтот түвшний орчимд тогтвортой хадгалагдлаа (Зураг 1). Энэ бол маш чухал үр дүн юм.

Зураг 1. Инфляцийн хэлбэлзэл 2017 оноос буурч, Төв банкны зорилтот түвшний орчимд тогтвортой хадгалагдаж байна

Зах зээлд гажуудал үүсгэж, төлбөрийн тэнцэл дээр том дарамт болж байсан төсвийн шинжтэй үйл ажиллагааг хумьж, үнийн тогтвортой байдалд чиглэсэн бодлогыг Монголбанк олон улсын нийтлэг зарчмаар хэрэгжүүлсний үр дүн ийнхүү илэрч байна. Сүүлийн 10 гаруй жилд дунджаар 10% давж байсан инфляци 8%-ийн орчимд ийнхүү тогтвортой хадгалагдсан нь цаашид инфляцийн зорилтыг алгуур 6% руу буулгах үндэс болох юм. Үүнд мэдээж төсвийн сахилга бат болон валютын урсгалын тогтвортой байдал чухал нөлөөтэй.

-2016 оны сүүлээр эдийн засаг дефляцид ороод байсан. Харин одоо 8% орчмын инфляцийн төлөвт шилжихэд юу нөлөөлөв? Зарим сард үнийн хэлбэлзэл өндөр байгааг хэрхэн тайлбарлах вэ?

Үнэ бол зах зээлийн эдийн засгийн маш чухал индикатор, дохиологч үзүүлэлт юм. Үнийн өөрчлөлт нь нэг талаас иргэдийн худалдан авах чадвар хэр сайн байгааг, нөгөө талаас аж ахуйн нэгжүүдийн борлуулалт ямархуу байгааг илэрхийлдэг. Үүнийг түүхэн хугацаанд олон жишээнээс харж болно. Тухайлбал, эдийн засагт хүндрэл нүүрлээд байсан 2009 он болон 2014-2016 онуудад инфляци буурах хандлагатай байв. 2016 оны сүүл үеэр дефляци үргэлжилсэн сарууд хүртэл ажиглагдсан. Дефляци манай эдийн засгийн хувьд ердийн үзэгдэл биш бөгөөд өрхийн орлого хумигдаж, зах зээл дээр борлуулалт муудаж, үнэ өсөх дарамт бага болсны илрэл юм. Эсрэгээрээ, эдийн засаг хурдтай өссөн 2011-2012 онд инфляци өсөх дарамт өндөр байв. Харин сүүлийн 2 жилд буюу 2017 оны 2 дугаар хагасаас хойш эдийн засаг сэргэснээр дефляциас гарч, инфляци алгуур нэмэгдэн Төв банкны зорилтот түвшинд ойртож ирлээ. Энэ нь унаж явсан эдийн засгийг тогтворжуулж, бодит эдийн засгийг дэмжихэд мөнгөний бодлого үүргээ гүйцэтгэсний илрэл болж байна.

Харин өнгөрсөн улиралд нийт инфляцийн 30-40% нь мах, бензин, гэр хороололд хэрэглэдэг түлш зэрэг цөөн бараа бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн шалтгаантай хурдтай өсөлтөөр тайлбарлагдлаа. Үүнд мөнгөний хатуу бодлогоор хариу үзүүлэх нь нийт эдийн засгийг сааруулах нөлөөтэй тул оновчгүй юм. Мөнгөний бодлого аль нэг бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой түвшинд тогтоох бус, үнийн ерөнхий түвшин эдийн засгийн идэвхжилтэй хэрхэн уялдан өөрчлөгдөж байгаад голлон анхаардаг. Нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ нь хурдтай өсч, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа бүтээгдэхүүнүүдэд Засгийн газраас зохицуулалт хийж байгаа нь инфляцийн төлөвт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Үнийн өсөлт үйлдвэрлэлийн хөгжил, зах зээлийн дэд бүтцийн үр ашгаас хамаарч байгаа энэ тохиолдолд мөнгөний бодлогоор биш, харин нийлүүлэлт талын зохицуулалт шаардлагатай.

-Мөнгөний бодлого үнийн динамикт хэрхэн нөлөөлж байна вэ? Мөнгөний бодлогын эдийн засагт нөлөөлөх шилжих механизмын талаар уншигчдад маань тайлбарлаж өгнө үү?

Мөнгөний бодлого эдийн засагт эрэлт талаас нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хэрэглээ, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны идэвхжилд нөлөөлөх замаар нийт эдийн засгийн идэвхжилд нөлөөлдөг гэсэн үг. Ингэхдээ банкны зээл олголт, зээлийн хүү, ханш, хүлээлт, риск аппетит, хөрөнгийн үнэ зэрэг гол сувгуудаар дамжина. Мөнгөний бодлогын шилжих эдгээр гол сувгууд нь Монголд санхүүгийн зах зээл банкинд суурилдаг онцлогтой ихээхэн холбоотой. Иймд санхүүгийн зуучлал хэвийн үргэлжлэх нь мөнгөний бодлогын шилжих механизм үр дүнтэй ажиллахад маш чухал юм. Мөнгөний бодлогын гол хэрэгсэл болох бодлогын хүү нь нийт эдийн засагт нөлөөлдөг, нэлээд хүчтэй хэрэгсэл учраас макро зохистой бодлогын арга хэрэгслийг хослуулж хэрэглэн, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээр банкны салбарт тухайлсан зарим эрсдэлийг хязгаарлах бодлогыг давхар хэрэгжүүлж байна. Ингэснээр санхүүгийн системд эрсдэл хуримтлуулахгүй байх, мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой юм.

Үнийн тогтвортой байдалд чиглэсэн мөнгөний бодлогод инфляцийн түвшин зах зээлд оролцогчдын хүлээлт болон үйлдвэрлэлийн зөрүү буюу эдийн засгийн бодит идэвхжил болон потенциаль түвшний зөрүүгээр тодорхойлогдоно гэж үздэг. Энэ нь урт болон богино хугацаанд ялгаатай. Богино хугацаанд эдийн засгийн идэвхжил потенциаль түвшнээсээ хэр өндөр эсвэл бага байхаас үнэ өсөх дарамт ихээхэн шалтгаалдаг. Иймд мөнгөний бодлогоор үйлдвэрлэлийн зөрүүг зохистой түвшинд байлгах нь инфляцийн дарамтгүй эдийн засгийн өсөлтийн суурь болох юм. Мөнгөний бодлогоор аль нэг бараа бүтээгдэхүүний үнийг онилох аргагүй, энэ нь зохистой бодлого биш болох нь эндээс ойлгогдоно. Харин урт хугацаанд бол үйлдвэрлэлийн зөрүү тэг, хүү ханш гээд мөнгөний бодлогын чухал сувгуудыг төв банк шууд удирддаггүй. Иймд хүлээлт инфляцийн түвшинг тодорхойлох гол хүчин зүйл болдог. Урт болон богино хугацааны аль алинд хүлээлтийг удирдах гол хэрэгсэл нь төв банкны олон нийттэй харилцаа учраас Монголбанк нээлттэй, ил тодоор хэрэгжүүлж байгаа бодлогоо зах зээлд оролцогчдод тайлбарлахад ихээхэн анхаарч байна. Түүнчлэн үүнд шаардлагатай санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг түгээхэд чармайлт гарган ажиллаж байна.

-Нийлүүлэлтийн гаралтай инфляциас гадна эдийн засгийн бүтцээс хамаараад манайд суурь инфляци ч харьцангуй өндөр бөгөөд савлагаатай явж ирсэн. Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах энэ хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын онцлог юу байв?

Эдийн засагт эрэлт эсвэл нийлүүлэлтийн гаралтай шок тогтмол үүсч байдаг. Үүнээс шалтгаалж инфляци дээш доош хэлбэлзлээ ч эрэлтийг удирдах замаар Төв банкны зорилтот түвшинд тогтворжуулах нь мөнгөний бодлогын гол зорилт юм.

2016 оноос хойш Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хэрэгжүүлсэн мөнгөний бодлогыг дараах 3 үе шатанд хувааж болно. Эхний ээлжинд эдийн засагт өндөр эрсдэл хуримтлагдаад байсан 2016 оны сүүл – 2017 онд Монголбанк тогтворжуулалтын бодлого хэрэгжүүлж, уналтаас сэргийлэхэд анхаарлаа төвлөрүүлэн Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байв. Энэ зорилт үр дүнтэй болсноор Монгол улс дефолттой нүүр тулах эрсдэлээс зайлсхийн, валютын нөөц нэмэгдэж, зээлжих зэрэглэл дээшилж, эдийн засгийн агшилтаас өсөлтийн замд орсноор инфляци эргээд төв банкны зорилтот түвшинд тогтворжсон. Эдийн засаг тогтворжсоны дараа мөнгөний бодлогоор бодит эдийн засгийг дэмжих нь чухал байв. Иймд инфляцийн зорилттой нийцтэйгээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шат дараатай алхмууд 2017, 2018 онд хийгдсэн. Үр дүнд нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, 2014-16 оны хүндрэлийн үед 12 улирал дараалан агшаад байсан өрхийн бодит орлого өсөлттэй болсон байна (Зураг 2).

Зураг 2. Үнийн түвшний өсөлт нь эдийн засгийн өсөлт, өрхийн бодит орлогын өсөлттэй уялдаж өөрчлөгдөж байна

Мөн банкны салбараас эдийн засагт нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү сүүлийн 8 жилийн доод түвшинд хүрч буурчээ. Харин 2018 оноос эдийн засгийн өсөлт эрчимжиж байсан ч гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн тул цаашдын тогтвортой байдлыг хадгалах, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх нь чухал байлаа. Энэ үед макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлснээр хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг зохистой  түвшинд хадгалах, банкны балансын долларжилтыг зохистой түвшинд байлгах, банкуудын бизнесийн зээл олгох инсентивийг нэмэгдүүлж дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүллээ. Өрхийн өрийн дарамтыг хэт нэмэгдүүлэхгүй байх, бизнесийн хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах нь цаашдын санхүүгийн тогтвортой байдал болон эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм.

-АНУ, Хятадын худалдааны зөрчилдөөн дэлхийн эдийн засагт сорилт болж байна. Гадаад орчны эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед эдийн засгийн төлөвийг хэрхэн харж, мөнгөний ямар бодлогыг хэрэгжүүлж байна вэ?

2019 оны хувьд дотоодын эдийн засгийн идэвхжил сайн, зуншлага цаг агаарын хувьд ч таатай, хэдийгээр дэлхийн эдийн засагт эрсдэл нэмэгдэн өсөлт саарч байгаа боловч нүүрс, зэс, алт, ноолуур гээд голлох экспортууд харьцангуй боломжийн түвшинд хадгалагдлаа. Өрхийн бодит орлого үргэлжлэн өсч, төлбөрийн тэнцлийн орох урсгалууд хэвийн, татварын орлогын өсөлтийг дагаад төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал аль аль нь нэмэгдсэн, бизнесийн зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр эдийн засаг тэлэлттэй явна. Иймд хэдийгээр гадаад орчны эрсдэлтэй уялдуулаад бид сүүлийн төсөөллөө бууруулсан ч 2019 оны өсөлт өнгөрсөн жилтэй ойролцоо түвшинд буюу 6-7% орчим байх хүлээлттэй. Ирэх 2020 оны хувьд өсөлт 5-6% орчим байх төсөөлөлтэй байна. Суурь инфляци тогтвортой байгаа тул дунд хугацаанд инфляци зорилтот түвшинд хадгалагдана гэж үзэж байгаа.

Цаашид гадаад орчны таагүй байдал нь экспортын үнэ болон хэмжээ, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Иймд Монголбанк мөнгөний бодлогын зорилтоо эдийн засгийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлэх бус харин тогтворжуулах, инфляцийн дарамтгүй өсөлтийг удаан хугацаанд тэнцвэртэй хадгалах горимд шилжүүлээд байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр үед дотоод эрэлтийг хүчтэй тэлэх нь үнэ болон ханшид дарамт учруулахаас гадна санхүүгийн салбарт эрсдэл хуримтлуулж болзошгүй. Эдийн засаг үргэлж өсөлттэй байхгүй, уналтын цикл хэзээ нэгэн цагт ирнэ. Иймд хожим нь чанга унахгүйн тулд алсын хараатай байж, эдийн засагт одоо шаардлагатай зарим тохиргоог цаг алдалгүй хийх нь зүйтэй юм. Зүйрлэж хэлбэл бартаатай замд хурдаа тохируулж байна гэсэн үг. Монгол улсад түр зуурын өндөр өсөлт бус, дунд урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдал илүү хэрэгтэй.

Мөнгөний бодлогын хувьд цаашид гадаад эрсдэл нэмэгдэж, эдийн засгийн идэвхжилийг санхүүжүүлж буй гол мөнгөн урсгалууд татарсан тохиолдолд хүүн дээр ч, нөөц дээр ч орон зайгаа хадгалж үлдэхийг чухалчилж байна. Түүнчлэн санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл, реформ үргэлжилнэ. Банкны салбар бизнесийн идэвхжилийг санхүүжүүлэгч гол суваг, мөн өмнө хэлсэнчлэн мөнгөний бодлогын үр дүнтэй байдалд чухал үүрэгтэй тул үйл ажиллагаа нь эрүүл, найдвартай байх нь маш чухал юм.

-Эдийн засаг сэргэж, валютын нөөц 4 дахин нэмэгдсэн ч төгрөгтэй харьцах ам.долларын ханш яагаад буурахгүй байна вэ?

Эдийн засгийн сэргэлтийг дагаад валютын эрэлт ч нэмэгддэг. Эдийн засаг өсөхөд өрхүүдийн хэрэглээ хурдтай тэлэхээс гадна, компани аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөжүүлснээр гаднаас авах бизнесийн үйлчилгээ болон тоног төхөөрөмж нэмэгддэг. Мөн Монголд хөрөнгө оруулсан компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар ногдол ашгийн хуваарилалт нэмэгдсэн байна. Валютын гарах урсгал ийнхүү нэмэгдэж байгааг хэрэглээ болон хөрөнгө оруулалтын бараа бүтээгдэхүүний импортын өсөлт, гадагш аяллаар явж буй иргэдийн тоо, Монгол улсаас гарч байгаа тээврийн үйлчилгээний зардал, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ногдол ашиг зэрэг үзүүлэлт харуулна. Мөн Монгол улсын гадаад өрийн хэмжээ өндөр байгаа тул улсын болон хувийн хэвшлийн өрийн үйлчилгээний зардал валютын гарах урсгал дээр багагүй ачааллыг үүсгэх болсон. Иймд хэдийгээр экспорт түүхэн дээд түвшинд хүрч өссөн, ГШХО-ын орох валютын урсгал сайн, хувийн хэвшил олон улсын зах зээлээс татдаг санхүүжилтүүд хэвийн байсан боловч төлбөрийн нийт тэнцэл дээрх дарамт багагүй байсаар байна. Ханшийн хувьд валютын орох, гарах урсгалтай нийцтэй тогтох нь зохистой. Монголбанк огцом савлагааг үүсгэхгүйн тулд валютын захад шаардлагатай тохиолдолд оролцож ажилладаг. Энэ нь импортын барааны үнээр дамжаад инфляцид нөлөөтэйгөөс гадна банкны салбарын гадаад валютын зээлийн чанар, гадаад өрийн тогтвортой байдлаар дамжаад санхүүгийн тогтвортой байдалд чухал. Валютын нөөцийн хувьд цаашид учирч болзошгүй эрсдэлд бэлэн байх, зах зээлд оролцогчдын итгэлийг хадгалахад онцгой үүрэгтэй. Иймд алт тушаалтыг нэмэгдүүлэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах тал дээр Монголбанк идэвхтэй ажиллаж байна.

Дунд урт хугацаанд эдийн засагт тулгарах гол сорилт ба шийдлийг хэрхэн дүгнэж байна вэ? Төв банкны үүрэг роль ямар байх вэ?

Уул уурхайн салбараас хэт хараат эдийн засгийн эмзэг бүтцийг засах, ажиллах хүчний боловсрол бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, байгаль цаг уурын өөрчлөлтөд бэлэн байх гэх мэт урт хугацааны чухал чухал асуудалд шийдэл олох нь бүх цаг үеийн бодлого тодорхойлогчдод сорилт болсоор ирсэн. Гэтэл түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хөрөнгийн дотогшлох урсгал дээрх эрсдэлүүд, гадаад өрийн эргэн төлөлт зэрэг сорилтууд хүлээгдэж байгаа нь урт хугацааны дээрх чухал асуудалд хангалттай анхаарал төвлөрүүлж, шийдэл хайх боломжийг хязгаарлаж болзошгүй. Иймд УИХ-д өргөн бариад байгаа 2020 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын баримт бичгийн төсөлд дунд хугацааны асуудлуудад шийдлийн эхний алхмууд, авах арга хэмжээг тусгаснаараа онцлог болж байна. Төв банк дангаараа шийдэх аргагүй сорилтуудад хамтын ажиллагаа чухал үүрэгтэй учраас бодлого тодорхойлогч бусад байгууллагууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ажлууд багтсан. Тухайлбал эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр төлбөрийг шийдвэрлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөнгө угаалт болон терроризмын санхүүжилттэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлийн ажлуудыг онцолж болно. Монголбанк мэдээж хуулиар ногдсон үүргийн хүрээнд инфляцийн дарамтгүй тогтвортой өсөлтийг хангах мөнгөний зохистой бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн реформоо үргэлжлүүлнэ. Сорилтууд айсуй цагт цаашид макро бодлогуудын хувьд сахилга бат, тууштай байдал, бодлогын уялдаа чухлаар тавигдах бол компани аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгээ оновчтой төлөвлөх, иргэдийн хувьд санхүүгийн хуримтлал маш чухал юм. Товчхондоо ирэх жилүүдэд Монгол улс болзошгүй эрсдэлийг давах дархлаатай байж, эдийн засгаа тогтвортой байлгахын тулд улс орон, компани аж ахуйн нэгж, айл өрхөөрөө бэлтгэлтэй, алсын хараатай байх шаардлага тулгарч байна.

Танд баярлалаа!

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм23 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад27 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент30 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим