Эдийн засаг
ЖДҮХС-д төсвөөс нэг ч төгрөг тусгаагүй
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос өнөөдөр /2019.11.19/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Эрх баригчид Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэг ч төгрөг суулгасангүй. Улсын нэгдсэн төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байж, 50 тэрбумыг нь ЖДҮХС-гийн эх үүсвэр болгоод баталчихаагүй нь харамсалтай” гэв.
Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “ЖДҮХС-д 2018 онд 78 тэрбум төгрөг, 2019 онд 47 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэтэл ирэх жилийн төсөвт уг санд нэг ч төгрөг суулгасангүй. УИХ, Засгийн газрын гишүүдэд дээрх сангаас зээл авах боломжгүй болонгуут төсөвт мөнгө суулгахгүй болж, орхилоо”г элээ.
Мөн тус холбооныхон Засгийн газар Олон улсын валютын сантай хөтөлбөр байгуулсан нэрийн дор Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ирэх оноос 2 хувиар нэмснээр 167.2 тэрбум төгрөг цуглуулж авах гэж байгаа. Капитал банканд Нийгмийн даатгалын 240 тэрбум төгрөг байршиж байсан. Түүнийгээ гаргуулж авахгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь буруу” гэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм13 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр13 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр13 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа