Энтертайнмент
Оюуны өмчийг дээдлэн кино урлагаа хамгаалъя аян эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аяныг эхлүүлжээ.
Манай улсад хамгийн түгээмэл гарч байгаа зөрчил бол шинээр нээлтээ хийсэн Монголын уран сайхны кинонуудыг хууль бусаар хуулбарлах болон өөрийн ажиллуулдаг интернет киноны сайт, youtube, фэйсбүүк хуудас зэрэгтээ ашиг олох зорилгоор байршуулж, тухайн уран бүтээлийг хууль ёсны дагуу гаргах эрхийг аль нэг телевиз авчихсан байхад түүнийг нь хуулбарлан олон нийтэд түгээх явдал дэлгэрэх болсон.
Тэр дундаа кино алдагддаг youtube, facebook, зөвшөөрөлгүй CD, DVD худалдаа гэсэн гурван том суваг байдаг ба “Оюуны өмчийн газар”, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” хамтран ажилласны үр дүнд дээрх гурван том сувгийг хааж чадах боломжтой гэдгийг тус аянхыхаа хүрээнд мэдэгдлээ.
“Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аян энэ арван нэгдүгээр сарын 16-30-ны өдөр хүртэл явагдах ба аяны хүрээнд кино уран бүтээлчид болон кино үзэгчдэд кино урлаг нь Оюуны өмчийн хуулиар хэрхэн хамгаалагддаг талаар цэгцтэй мэдлэг мэдээллийг мөн олгож эхэлжээ.
Иймд нийт кино сонирхогч, кино сайт ажиллуулж байгаа, ажиллуулахыг хүсэж байгаа иргэн, хуулийн этгээд нь интернет орчинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хууль бусаар буюу дээрх байдлаар битгий өөрийнхөө үйл ажиллагааг сурталчлахыг оролдоорой.
Энэ нь буруу үйлдэл бөгөөд хуулийн хариуцлагатай нөгөө талаас өөрийн хүч хөдөлмөрийг зарцуулан хийж бүтээсэн уран бүтээлчдийн бүтээлийг ийм байдлаар үнэгүйдүүлэхгүй байхыг анхаарууллаа.
Манай улсад зохиогчийн эрхийн зөрчлийн 30 орчим хувийг кино урлаг эзэлдэг ба аяныг зохион байгуулагчдын зүгээс “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалав.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
