Нийгэм
Илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллалаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Макс центр” ХХК –ийн Зайсан-Бургер Кинг салбарт хоолны хордлого гарсантай холбоотой “Хиророяал” ХХК-нд холбогдуулан 1910000575 тоот зөрчлийн хэрэг нээн ундны эх үүсвэрт шинжилгээтэй хяналт шалгалт хийсэн.Шалгалтын явцад 4 удаа ундны уснаас дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газрын Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа лаборатори, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулахад “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй гарсан. Шинжилгээний дүнг үндэслэн тус газарт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, гүний худаг, ус нөөцлөх сан, шугам хоолойд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, давтан шинжилгээ хийлгэхэд усны чанар аюулгүй байдал нь стандартын шаардлагыг хангахгүй байна. Илэрсэн зөрчилд дагуу арга хэмжээ авч, Нийслэлийн Байгаль орчны газарт Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх заалтыг үндэслэн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн усны эх үүсвэрт олгосон зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлж ажиллалаа.
Дүүргийн 15 дугаар хороонд “Донгбал Глобал ” ХХК-н захиалгаар баригдаж буй “Хансвилл” хотхоны 2 дугаар ээлжийн барилгад хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хийж, зарчлийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, биелэлтэнд хяналт тавин ажиллалаа.
Шалгалтаар 0004179 тоот барилгын ажил эхлэх, үргэлжлэх зөвшөөрөлтэй байсан ба барилга хоорондын зай болон барилгын төлөвлөлт чанарын асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтэст уламжлан шийдвэрлүүлэхээр шилжүүлэв.
Мөн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оргил рашаан сувилал” ХХК нь ахуйн гаралтай хог хаягдал түр хадгалах байрны гадна талаар хог хаясан, хог хаягдал нь хальж асгарсан, 7 хоногоос илүү хугацаагаар ачуулаагүй байна.
Иймд илэрсэн зөрчилд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс ЗТХ-ийн холбогдох заалтаар торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгч ажиллалаа.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм12 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм17 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг16 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр18 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм16 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа