Нийгэм
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ”-ИЙН ХУРАЛ БОЛЛОО
Хан-Уул дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл”-ийг дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/45 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан.
Салбар зөвлөлийн даргаар Засаг даргын орлогч, гишүүнээр Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын Хараагүйчүүдийн Холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо, Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв, Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Соёлын ордон зэрэг байгууллагын төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдон ажиллаж байна.
Дээрх байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, соёл, урлаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2019 онд Хан-Уул дүүрэгт зохион байгуулж ажиллах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг уг хурлаар хэлэлцэн баталлаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна