Нийгэм
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

лон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар “Эко дүүргийн эмэгтэйчүүд” хүндэтгэлийн үйл ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хүннү молл” худалдааны төвд зохион байгуулагдлаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримталж буй бодлого зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө Аз жаргалтай амьдрал зорилтыг тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд “Аз жаргалтай гэр бүл”, “Зөв хүүхэд –Зөв ирээдүй”, “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн амжилттай үргэлжилж байна. Ингээд авъяас чадвар, хөдөлмөр хүчээрээ улс эх орондоо бодитой хувь нэмэр оруулж, үр хүүхдүүдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлсэн өндөр гавьяатай та бүхэнд талархал дэвшүүлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дэвшүүлэе” хэмээлээ.
“Эко дүүргийн эмэгтэйчүүд” хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн 16 хорооны олон хүүхэд төрүүлэн өсгөж, үр хүүхдээ өв тэгш өсгөн бойжуулсан, хүүхдүүд нь хөдөлмөр, авьяас чадвараараа улс эх орондоо бодитой хувь нэмрээ оруулсан 400 гаруй эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж, Үндэсний урлагийн их театрийн уран бүтээлчдийн “Хүндэтгэлийн тоглолт”-ыг үзэж сонирхуулсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.