Дэлхий дахинд
Трамп Путин хоёр Аргентинд зогсоо уулзаж хоёрхон үг сольжээ
Аргентинд болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын тэргүүн Дональд Трамптай зөрж өнгөрхийн зуур л уулзсан тухайгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр Керченийн хоолойд болсон халдлагын талаархи Трампын асуултад хоёрхон үгээр хариулсан гэнэ. “Энэ асуудлаар түүнд өөрийн гэсэн бодол байгаа бол надад ч гэсэн өөрийн бодол байсан. Бид өөрийнхөө бодолтой үлдэнэ, гэхдээ яахав өөрсдийнхөө бодлыг түүнд хэлсэн” гэж Путин хэлжээ.
Аргентинд уулзана, хэлэлцээр хийнэ гэж байсныг Трамп өөрчилсөн юм. Путин “Трамптай уулзана гэж найдаж байна. Түүнийг болгоомжиж байгаа гэж бодохгүй байна. Энэ бол насанд хүрсэн , туршлагатай хүн. Трамптай бүрэн хэмжээгээр уулзаж ярилцаагүйдээ харамсч байна” гэж Путин ярьжээ. “Энэ бол стратегийн тогтвортой байдлатай холбоотой асуудал. Ялангуяа ерөнхийлөгч дунд болон ойрын зайны пуужингийн хэлэлбээрээс гарна гэсэнтэй холбоотой” гэж Путин хэлсэн байна.