Нийгэм
Баянзүрх дүүрэг нийгмийн даатгалын нэг цэгийн төвтэй боллоо

Энэхүү нэг цэгийн үйлчилгээний төв нь Нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг тохилог таатай орчинд, нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүй, үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны төслийн санхүүжилтийн дэмжлэгээр байгуулагдаж байгаа билээ.
Баянзүрх дүүрэг нь нийслэл хотын хэмжээнд хүн амын тоогоор тэргүүлдэг дүүрэг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны байдлаар 343.6 мянган хүн оршин сууж байна.
Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 онд 5.0 мянган аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж буй 103.0 мянган ажиллагчдыг албан журмын даатгалд, 21.9 мянган иргэдийг сайн дурын даатгалд даатгуулсан байна. Түүнчлэн дүүргийн нийт хүн амын 57 хувь буюу 195.0 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулан ажилласан.
Мөн онд тус хэлтэс нь 38.5 мянган тэтгэвэр авагчдад, 21.6 мянган тэтгэмж авагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тус дүүрэг нь өдөрт дунджаар 1500 гаруй иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг ачаалал ихтэй дүүрэг юм.
“Нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв”-ийг байгуулсанаар иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр хүргэж, шат дамжлага багасах давуу талтай юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.