Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна
Санхүүгийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх олон улсын байгууллага /FATF/-аас манай улсад 4 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд Хороо, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2-4.1.9-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдэд тус хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх, эдгээрийг эрчимжүүлэх ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудасны холбогдох холбоосоор орж бөглөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
Эрсдэлийн үнэлгээний асуулгыг үнэн зөвөөр, заасан хугацаанд багтаан ирүүлж, мөнгө угаах болон терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье.
ЖИЧ: МУТС эрсдэлийн үнэлгээний асуулгад дараах холбоосоор хамрагдана уу:
5. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчид
6. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО