Энтертайнмент
К.Номинжин: Шинэ ондоо бие даасан тоглолт зохион байгуулна
Жүжигчин, ая зохиогч, бүжигчин, бясалгалын багшзэрэг олон талын авьяастай залуу дуучин К.Номинжин шинэ уран бүтээлээ толилуулжээ. Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ тухай www.ventsmagazine.com сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. К.Номинжин 15 хэлээр дуулдаг бөгөөд одоогоор дэлхийн 15 оронд тоглолт зохион байгуулаад байгаа аж.
–Vents-т тавтай морил. Таны ажил амьдрал сайн уу?
–Бүх зүйл сайхан байна. Баярлалаа. Би сүүлийн жилүүдэд их завгүй ажиллаж байгаа. Учир нь Лос-Анжелес хотын Радонай рекордсын хамт олонтой соло уран бүтээлүүдэээ гаргах гэж байгаа. Би 12 настайгаа урлагийн ертөнцөд хөл тавьсан. Энэ цаг мөчөөс хойш Эргээд шинэ уран бүтээлүүдтэйгээр үзэгчидтэйгээ уулзах сайхан байна. Би Carnegie Hall Stern Auditorium болон Линкольны Төвийн Дэвид Geфен Холл 5-10 хэл дээр соло тоглолт үзүүллээ. Өнгөрсөн хугацаанд Карнеги Холлын танхимд 5-10 хэлээр соло тоглолтоо толилуулсан. Дэлхийн хэмжээний том тайзанд гарсан нь мартагдашгүй сайхан дурсамж боллоо. Энэ цаг үед би их зүйлд суралцаж, өөрийгөө олон талаар хөгжүүлж байна. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын Олон нийттэй харилцах хэлтэст хоёр жилийн турш ажилласан.
–Шинэ дууныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
–“Kiss me at midnight” дууг өнгөрсөн сарын 30-нд нийтэд цацсан. Энэ бол латин бүжгийн дуу. Дууныхаа үг аяыг өөрөө бичсэн байгаа.
–Энэ дууг бичихэд танд ямар зүйл урам зориг өгч байсан бэ?
–Анх би аялгууг нь биччихсэн байсан юм. Шинэ уран бүтээлүүд гаргахад аавын минь нөлөө их бий. Тэр намайг үргэлж тусалж, дэмждэг. Мөн америкийн үе үеийн сонгодог поп уран бүтээлүүд намайг үргэлж хөглөж байдаг.
–Дуундаа клип хийх бодол бий юү?
–Тэгэлгүй яахав. Би саяхан гайхалтай бүжигчидтэй хамтран кдипний зураг авалтаа хийж дууссан. Шинэ клипээ тун удахгүй олон нийтэд цацах болно.
–Харин шинэ цомгийн тань ажил хэр ахицтай байна вэ?
–“Free Soul” бол сонгодог поп хөгжмийн дуутай цомог байх болно. Намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ талархаж буй нэг илэрхийлэл гэж ойлгож болно. Шинэ онд шинэ цомогтойгоор та бүхэнтэйгээ уулзаж, тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Тоглолтын тухайд тодорхой тов гараагүй. Гэхдээ шинэ шинэ дуутай цомгуудаа та бүхнийхээ гарт тун удахгүй өргөн барихаар хичээн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Би дуунуудаа үзэгчдэд амьдаар хүргэх дуртай. Энэ нь надад их аз жаргал авчирдаг юм.
–Лос анжелост ажиллаж амьдрахад ямар санагддаг вэ?
–Лос анжелос миний төрсөн гэр орон л мэт санагддаг. Би энд 17 настайгаасаа хойш амьдарч байна. Энэ л газар би өөрийн анхны хувийн дасгалжуулагч болох Рожертой уулзсан. Мөн гайхалтай уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжийг Лос анжелос надад олгосонд үргэлж талархаж явдаг.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.