Өнөөдөр энэ цаг мөчид Эцэг Буш хэмээн ард түмэндээ хүндлэгдэн ирсэн түүнтэй гэр бүл, хайртай дотны хүн, намынх нь болон иргэд салах ёс гүйцэтгэж эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар хүндэтгэл үзүүлсэн байна.
Эцэг Бушийн ууган хүү АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш хүндэт зочдодоо хандан “Миний эцгийн хийсэн бүхэн АНУ-ын төлөө” гэж хэлжээ.
Ноён Бушийн хэвлэлийн төлөөлөгч Жим МакГрат, Эцэг Бушийн нохой Суллигийн зургийг тавин “Үүргээ биелүүлсэн” хэмээн бичжээ.