Эдийн засаг
Ө.Ганзориг: Сонгуулийн жил төсөв тэлэх бодлого барьдаг нь зохимжгүй

Тэтгэврийн зээлийг тэглэхээс өмнө тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой байсан. Дараа нь шинэчлэлд хамаарахгүй байгаа ахмадуудад зориулсан халамжийн бодлого гаргаж болох байлаа
Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр тэтгэврийн зээл тэглэх, инфляц, ханшийн өсөлт болон бондуудын төлбөр гэх мэт тулгамдаад байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
-Дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдлын хэмжээ буурсан үед зарцуулалтыг нэмэгдүүлж байгаа нь Монгол Улсын ирээдүйд хэр ач холбогдолтой юм бэ?
-Сонгуулийн жил бүр алдагдалтай төсөв баталдаг. Халамжийн мөнгө бол нэг удаа зарцуулагддаг учраас төсөвт их хэмжээний алдагдал учруулдаг. Тухайлбал, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор төгрөгийн ханшийг барихын тулд Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого явуулдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил бүр төсвийг тэлэх, мөнгийг хумих бодлого баримталдаг. Энэ нь төгрөгийн ханшийг сулруулж байна.
-Монголбанк инфляцыг зургаан хувь болгон бууруулах байр суурьтай байсан. Гэтэл халамжийн шугамаар иргэдэд мөнгө өгч эхэлснээр инфляц өсөх эрсдэлтэй. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?
-Тэтгэврийн зээл нь төсвийг тэлж байгаа. Харин эдийн засгийн суурь анализ хийсэн бодлого уу эсвэл сонгогчдын санал авахын тулд гаргаж байгаа бодлого уу гэдэг нь маргаантай. Үүнийг эдийн засагт нөлөө үзүүлэхгүйгээр зөөлөн аргаар шийдэх ёстой байсан.

Тэтгэврийн зээлийг тэглээд дахиад зээл өгөхгүй гэж ойлгосон. Энэ бол зөв.
Гэвч сонгуулийн хавар мөнгө тараадаг сөрөг жишгээр гэнэт гаргаж ирлээ. Энэ нь инфляцад сөргөөр нөлөөлнө. Инфляцаас гадна төгрөгийн ханш руу дамжиж нөлөөлдөг.
Тэтгэврийн зээлийг тэглээд дахиад зээл өгөхгүй гэж ойлгосон. Энэ бол зөв. Тэтгэврийн зээлийг хязгаарлахгүй бол болохгүй. Учир нь залуус хөгшин настай аав, ээжээрээ далимдуулан тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл болгож авч байна. Үүнийг эдийн засгийн гажиг гэнэ.
-Тэтгэврийн зээлийг тэглэхийн өмнө нийгмийн даатгалын сангийн шинэтгэлийн асуудал хөндөгдсөн. Гэвч улс төрийн шийдвэрт дарагдаад өнгөрөх эрсдэл бий боллоо?
-Тэтгэврийн зээлийг тэглэхээс өмнө тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой байсан. Дараа нь шинэчлэлд хамаарахгүй байгаа ахмадуудад зориулсан халамжийн бодлого гаргаж болох байлаа. Өнөөгийн нөхцөлд Нийгмийн даатгалын хуулийг тогтолцоо нь зөрчөөд байна.
Хуулийн дагуу нэрийн данс нь байгаа. Нэрийн дансанд нь нийгмийн даатгал, тэтгэврийн даатгал нь алдагдалтай байна. Энэ бол 1990 оноос хойш явсан эдийн засгийн маш буруу шийдвэр. Манайх шиг төгрөгийн ханшаа алдсан хуучин социалист улс бараг байхгүй.Ам.долларын эсрэг төгрөгийн ханш 1000 дахин суларчихаад байна шүү дээ.
-Импортод суурилсан эдийн засагтай орны хувьд валютын ханшийн нөлөөг хэрхэн даван туулах вэ. Энэ оны төлөв ямар байна вэ?
-Макро эдийн засгийн төлөвлөлтийн суурь асуудлын нэг нь төгрөгийн ханш унах юм. Ам.долларын эсрэг 2480 байсан төгрөгийн ханш одоо 2730 гарсан. Ойролцоогоор 300 төгрөгөөр суларчээ.Тухайлбал, Монгол иргэдийн төгрөгт итгэх итгэл нь буурч, төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлж байна.

Тухайлбал, Монгол иргэдийн төгрөгт итгэх итгэл нь буурч, төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлж байна.
Үүнийг би хүлээлтийн сулрал гэж харж байна. Тухайлбал, Монгол иргэдийн төгрөгт итгэх итгэл нь буурч, төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлж байна. Харин төрийн зүгээс энэ хүлээлтийг нь дэмжсэн шийдвэр гаргаад байна.
Төгрөгийн ханш суларснаар иргэдийн худалдан авах чадвар буурч, ядуурал ихэснэ. Монголбанкны валютын нөөц 2016 онд 400 сая ам.доллар байсан. Одоо 4.4 тэрбум ам.доллар болжээ.
Мөнгөний нийлүүлэлт өндөр байгаа нь төгрөгийн ханш сулрахад мөн нөлөөлж байна. Монголбанкны зүгээс макро эдийн засгийн суурь хүчин зүйлээ нэгдүгээрт тавьж, иргэдийн төгрөгтөө итгэх итгэл буурч байгааг зогсоох хэрэгтэй.
-2021 онд Монгол Засгийн газрын гадаад өр төлөлтийн асуудал яригдана. Үүнийг хэрхэн давж гарах вэ?
–2020 онд Хятадын төв банкны своп хэлцлийг сунгах асуудал яригдана. Хэрвээ сунгаж чадахгүй бол төлөхөөс өөр аргагүй. 2021 оноос том дүнтэй бондын төлөлтүүд яригдаж эхэлнэ. Одоо байгаа нөөц болон эдийн засгийн чадавхыг харахад төлөх боломжгүй учир сунгахаас өөр аргагүй.
Аль болох бага хүүгээр санхүүжилтын зардлаа бууруулах үүднээс эрэлттэй байх хэрэгтэй. Засгийн газрын бонд ес гаруй хувиар буурсан. Үүнийг Монголын ард түмэн л төлж байна. 2020, 2021 онд бид бэлэн байхын тулд Монгол Улсын гадаад нэр хүнд өсөх хэрэгтэй.
-Тэтгэврийн зээлийг тэглэхдээ үнэт цаас гаргана. Үүнийг худалдан авах эрэлт хэрэгцээ байгаа юу?
-Төгрөгийн хувьд, зургаан хувийн өгөөжтэй бондыг хэн ч сонирхохгүй. Харин ам.доллараар гаргавал боломжтой. Засгийн газрын зүгээс ам.доллараар хэдий хэмжээний бонд гаргана, эргүүлээд төгрөгийнхөө хэмжээг сулруулна. Бүх татварын орлого төгрөгөөр байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ