Эдийн засаг
Архангай аймагт 1117 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байна
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэллээ. Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарах юм.
Архангай аймгийн хэмжээнд нийт 13430 тэтгэвэр авагч бий. Үүнээс 1117 тэтгэвэр авагч дээрх хуулийн үйлчлэлд хамаарч, энэ сарын 1-нээс тэдний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.
Харин нийт тэтгэвэр авагчдийн тэтгэврийг 2-р сарын 1-нээс найман хувиар нэмэгдүүлнэ.
— with Архангай Ахмадын Хороо and 8 others.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.