Эдийн засаг
СЗХ-ны 2020 оны анхдугаар хуралдаан боллоо
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны нэгдүгээр хуралдаан болж 17 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Нийслэлийн хөгжүүлэх сан”, “Нийслэлийн ногоон сан” хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг тус тус бүртгэв. Мөн “Амар даатгал” ХХК-ийн Эрүүл мэндийн даатгал, “Мөнх даатгал” ХХК-ийн Малын индексжүүлсэн даатгал, Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал гэсэн даатгалын бүтээгдэхүүнүүдийг шинээр бүртгэж, нэр бүхий 7 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах шилжүүлэхэд мөрдөх журмыг батлав. Дүрэм журмыг шинэчлэх, батлах, эргэн нягтлах ажлууд нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахад чиглэгдсэн бөгөөд Хороо энэ асуудалд онцгой анхааран ажиллаж байна.
Хуралдаанаар давхар даатгалын үйл ажиллагааны тухай танилцуулгыг хэлэлцэж, зарим үнэт цаасны компанийн үнэт цаасны бүртгэлийн болон оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Мөн зарим хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөл нэмж олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм17 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр17 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр17 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа