Нийгэм
ТАНИЛЦ: Сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгүүд

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 60 мянган тонн сайжруулсан түлш, 120 мянган тонн түүхий эдийн нөөцтэй байна. Савласан сайжруулсан шахмал түлшийг 25, 600, 900 килограммаар худалдаалж байна. Өнөөдөр 10 цэгт түгээлт хийгдсэн бөгөөд түгээлтийн үйл ажиллагаа шат дараатай үргэлжлэх юм байна. Цаашлаад нэг тонныг нь 150,000 төгрөгөөр тооцон 1000 орчим цэгээр дамжуулан борлуулах төлөвлөгөөтэй буй аж.
Сайжруулсан түлшийг хуучин түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээр худалдаалах тул хүртээмжид сөрөг нөлөө гарахгүй гэж хотын захиргаа үзэж байна. Ингээд уг түлшийг худалдаалах борлуулалтын цэгүүдийн байршлыг холбогдох утасны дугаарын хамт хүргэж байна.
1. СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө
- (Т. Энхтайван) Утас: 89896990
2. СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/
Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг
3. БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04
- (Ц. Бямбаа) Утас: 99143253
4. Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах
- (А. Эрдэнэжаргал) Утас: 88019801
5. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 – 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд
- (В. Сүрэнхорлоо) Утас: 96651133
6. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 – 139 тоот
- (Б. Алтанзул) Утас: 99992089
7. Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж – 770 тоот
- (М. Батсанал) Утас: 99233299
8. Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот
- (Ч. Жанлав) Утас: 99157340
9. Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот
- (Б. Бат-Отгон) Утас: 88751313
10. ХУД, 7-р хороо, Жаргалантын 1/1
- (Л. Баярсайхан) Утас: 94040899

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.