Эдийн засаг
Тэтгэврийн реформын талаарх судалгаа, шийдлийг танилцуулна
этгэврийн реформ хөдөлгөөнөөс салбарын судлаач, эдийн засагчид, иргэдийг хамруулсан хурлыг энэ сарын 24-нд зохион байгуулна. Уг хурлаар Тэтгэврийн реформын талаарх судалгаа, шийдэл- гарцыг танилцуулах юм байна.
Хурал Туушин зочид буудалд өглөө 09:00 цагт эхэлнэ.
Тус хөдөлгөөнийг есөн хүний санаачилгаар байгуулжээ:
1. Ө.Ганзориг /Мандал даатгалын ТУЗ-ийн дарга, эдийн засагч/
2. Х.Алтай /Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирал/
3. Ж.Дэлгэрсайхан /СЭЗИС-ийн багш, эдийн засагч/
4. Ч.Хашчулуун /МУИС-ийн багш, эдийн засагч/
5. Б.Өлзийбаяр /“Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга/
6. Г.Цэдэнрагчаа /Мета Глобал Инк компанийн үүсгэн байгуулагч/
7. Г.Ганзориг /Голомт банкны ахлах эдийн засагч, Ийгл ТВ-Эдийн засгийн шинжээч/
Манай улсын тэтгэвэр тогтоох аргачлал эв хамтын системд суурилсан, ахмадууд бага тэтгэвэр авдаг атлаа Тэтгэврийн сан 605 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Дараа дараагийн жилүүдэд тэтгэвэр улам буурах эрсдэлтэй тул системийг шинэчлэх шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна. Тэд эв хамтын системээр буюу халамжийн бодлогоор хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх арга замаар явсаар байвал цаашид байдал улам муудна гэж анхааруулдаг юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.