Эдийн засаг
ШӨХТГ: “Номин тав трейд”, “И-Март”, “Скайхайпермаркет” зэрэг худалдааны төвүүдийг зөрчлөө арилгахыг шаардав

ШӨХТГ нийслэлд үйл ажиллагаа явуулж буй “Монхангай”, “Моннидер”, “Макс хүнс”, “Боса импекс”, “Үлэмж гросерс”, “Наран фүүдс” ХХК-иуд болон “Жетро”, “Well mart”, “Home plaza” зэрэг супермаркет дэлгүүр, худалдааны төвүүдэд зөвлөмж хүргүүлээд байна.
Энд тухайн худалдаа, үйлчилгээний газрууд “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-тэй байж, бараа бүтээгдэхүүний нэр, заавар танилцуулгыг Монгол хэлээр бичиж, хэрэглэгч үйлчлэгч нарт сонголт хийж худалдан авахад туслаж мэдээллээр хангахыг тусгажээ. Мөн бараа, бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралыг Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн, Зар сурталчилгааны хуульд нийцүүлэн үнэн бодитой байлгах, хэрэглэгч нарыг хууран мэхлэх, төөрөгдүүлэхгүй байхыг зөвлөсөн байна.
Мөн ШӨХТГ “Өрсөлдөөнийг дэмжих жил”-ийн хүрээнд дээрх хуулиудыг хангах зорилгоор өнгөрсөн 12 дугаар сарын 13-наас энэ нэгдүгээр сарын 6 хүртэл хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ. Энд “Номин тав трейд” ХХК-ийн “УИД-Номин”, “Наадам” салбар, “XI хороолол” салбарууд, “Скайхайпер маркет” ХХК-ийн ХУД “И-март”, БГД “И-март” хайпермаркет салбарууд, “ТТЕМ” ХХК “Ханбүргэдэй” төв салбар, “Алтан жолоо” групп “УБ-Сансар” салбар, СБД-т байрлах “Гэжо” ХХК-ийн “Уулзвар” ресторан-бар, БГД “БСБ” ХХК-ийн “Life style” тавилгын их дэлгүүр зэрэг газар хамрагджээ.
Хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчид худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгдөггүй, хаяг, шошгын зөрчилтэй, бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол гэмтсэн хадгалалтын горимыг зөрчсөн, бараа бүтээгдэхүүнийг буцаах, солих журамд заасны дагуу хэрэглэгчдийн гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй хэрэглэгчийг чирэгдүүлдэг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, импортлогч аж ахуй эрхлэгч нар дотооддоо савладаг гэх будааны шошгод “Japan №1 brown rise” гэж импортлогч орны эрх бүхий байгууллагаас батламжилсан сертификатгүйгээр шошгод тэмдэглэн худалдан борлуулж байжээ. Мөн БНХАУ-ын “Harbin”, “Tsingtao” шар айрагны эхлэх, дуусах хугацаа ойлгомжгүй байв.
Мөн “И-Март” худалдааны төв зарим төрлийн согтууруулах ундааг хямдралтай барааны адил улаан өнгөөр үнийг бичиж, тусад нь байршуулсан, “Скайхайпер маркет” ХХК-ийн оруулж ирдэг “Likor hirschen” брэндийн зөөлөн чихрийн цуглуулга, “Haribo” брэндийн резинэн гэх чихрийн өнгө үзэмж өөрчлөгдөж, баглаа боодол задарсан, хадгалалтын горим алдагдаж, бүтээгдэхүүний шинж чанарт өөрчлөлт орсон байв.
Зөрчил гаргасан “Номин тав трейд” ХХК-ийн УИД “Номин” худалдааны төв, “Скайхайпермаркет” ХХК-ийн ХУД “И-Март” худалдааны төв, СБД-т байрлах “Уулзвар” лоунж зэрэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардаж улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлээд байна.
ШӨХТГ-аас хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй буюу зөрчил давтан илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээг авахыг мэдэгджээ.
Эх сурвалж: ШӨХТГ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ