Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Зээлийн хүсэлтийг бусдаар дамжуулах шаардлагaгүй

Нийтэлсэн

-

Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын Санхүүжилт болон Зээлийн тайлагналын хэлтсийн захирал Л.Мягмаржавтай ярилцлаа.

-Танд шинэ оны мэнд хүргэе. Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл,  санхүүжилт авах хүсэлт их ирж байна уу?

-Танд ч мөн шинэ оны мэнд хүргэе.  Манай банк экспортыг дэмжсэн импортыг орлох төсөл хөтөлбөрийн хүсэлтийг жилийн турш хүлээн авдаг. 2020 он гарсаар Засгийн газраас баталсан Ноолуур хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хүсэлтүүд түлхүү ирж байна.

-Танай банкнаас  зээл авахад ямар шалгуур тавьдаг вэ? Засгийн газраас тодорхой аж ахуйн нэгжийн жагсаалт гаргаж зээл олгох асуудал байдаг уу? Төслөө яг ямар шалгуураар  сонгодог вэ?   

-МУХБ-ны тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталсан. Энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд УИХ, Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй гэсэн заалттай.  Үүний дагуу 2017 оноос хойш экспортыг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрт оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд  Хөгжлийн банкинд хандах эрхтэй болсон. Өнгөрсөн оны хавар МУЗГ-аас Хөгжлийн банкинд шалгалт хийсний дараа зээлийн бодлого, журмандаа зарим өөрчлөлтүүдийг оруулсан.

Тухайлбал, 20.0 тэрбум төгрөгнөөс дээш санхүүжилтийг Хөгжлийн банкнаас шийддэг болсон. Учир нь Засгийн газрын шалгалтын дүгнэлтээр 20.0 тэрбумаас доош төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож байгаа нь арилжааны банктай өрсөлдөж байна гэж үзсэн.

Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд тодорхой шалгууруудыг зааж өгсөн байдаг.  Эдийн засаг санхүүгийн үр ашигтай, зээлээ төлөх чадвартай, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, барьцаа баталгаагаар хангагдсан байх, техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл хийгдсэн байх гэх мэтчилэн шалгуур тавьсан. Хуулиас гадна бид зээлийн бодлогодоо  нарийвчилсан шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк аливаа төслийн 85 хүртэл хувьд оролцоно. Үлдсэн хувьд нь тухайн төсөл хэрэгжүүлэгч өөрөө хөрөнгөө гаргах эсвэл өөр банк болон санхүүгийн байгууллагуудаас хөрөнгөө босгох гэсэн олон хувилбараар шийдэх боломжтой. Ямар ч аж ахуйн нэгж эдгээр шаардлагыг хангасан, экспортыг дэмжсэн  төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа  бол Хөгжлийн банкинд хандах эрх бүрэн нээлттэй. Манай цахим хаяг дээр ямар материалууд шаарддаг нь нээлттэй байгаа.

-Зээл хүссэн этгээл хүсэлтээ яаж өгдөг вэ? Зээлдэгч заавал өөрийн биеэр танайд  хандах уу?

-Хөгжлийн банк 2017 оноос зээл санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авах цахим системийг нэвтрүүлсэн. Манай цахим системийн онцлог нь Хөгжлийн банкны шаардлагад нийцсэн төсөл мөн эсэхийг шалгуур асуулгуудаар нарийвчлан тодруулах, харилцагчаас шаардлагатай материалуудаа цахимаар илгээх боломжтойгоос гадна ирүүлсэн хүсэлтийг судлах, дүгнэлт гаргах зэрэг банкны үйл ажиллагаанд оролцогч ажилтнууд ч систем дээрээ ажиллаад явахаар цогц байдлаар нэвтрүүлсэн хийгдсэн юм.

Системийн давуу талыг их хэмжээний бичиг цаас бариад манай банкыг зорих шаардлагагүй болсноос харж болно. Гэхдээ хамгийн чухал нь үнэхээр манай шалгуур шаардлагыг хангасан компанийн хувьд зээл, санхүүжилтийн хүсэлт гаргахын тулд хэн нэгэн танил талаа хайгаад байх шаардлага байхгүй болсонд оршиж байна. Шууд системээр дамжуулаад хүсэлтээ ирүүлэх боломжтой.

Харин шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхээ сайтар дүгнэх, бичиг баримтуудаа бүрэн бүрдсэн эсэхийг сайн нягтласны эцэст л хүсэлтээ илгээх нь зүйтэй. Хэрэв ямар нэгэн байдлаар дутуу, буруу материалтай хүсэлт илгээвэл банк хүсэлтэд татгалзах ба  6 сарын хугацаанд дахин зээлийн хүсэлт илгээх боломжгүй болно гэдгийг  анхаарах хэрэгтэй.

-Хөгжлийн банкнаас зээл авахад туслалцаа үзүүлнэ, хүсэлт гаргахад зуучилна гэдэг асуудал сонсогдож байсан.  Танайхаас хэн нэгэн хүнээр дамжуулаад зээл авах боломж байдаг юм уу?

-Манай банкинд ирж, зөвөлгөө мэдээлэл авч байгаа зарим хүмүүс танай банкинд хүсэлт өгөх гээд хүнээр дамжуулсан юм, тэр хүн надад хөөцөлдөж өгч байгаа гэсэн утгатай зүйл ярихыг сонсож л байсан. Бүр танайхаас зээл олгох зөвшөөрөл олгогдсон жагсаалтад манай байгууллага багтчихсан гэнэ, одоо материалаа яаж өгөх вэ гэж утасдсан тохиолдол ч гарсан. Гэтэл манай банкнаас зээл олгох жагсаалт батлах нь бүү хэл хуульд нь Засгийн газраас ч ийм тийм төсөлд зээл олго гэсэн тухайлсан шийдвэр гаргахгүйгээр зохицуулагдсан гэдгийг би дээр дурдсан. Тиймээс, зээл санхүүжилтийн хүсэлт гаргахад бусдаар зуучлуулах, дамжуулах, хөөцөлдүүлэх, болсон болоогүй зөвөлгөө авах ямар ч шаардлага байхгүй.

Тухайн компанийн хэрэгжүүлэх төсөл нь  банкны зорилго, шалгуурт нийцсэн эсэхээ манай систем дэх асуулгуудад хариулах замаар тодорхойлчихно, веб сайтад тодорхой заачихсан бүрдүүлэх бичиг баримтуудыг хавсаргаад хүсэлтээ илгээхэд л болох юм.

Хэрэв хүсвэл манай банкинд биеэр ирээд зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой. Манай ажилтнууд ирсэн хэн бүхэнд мэдээллийг нээлттэй өгөөд хэвшчихсэн.

-Тэгэхээр танай банкнаас 20.0 тэрбум төгрөгөөс доошхи зээл авах боломжгүй гэж ойлгох уу?

-Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлэх төсөлд тийм. Харин үүнээс доош хэмжээний зээл авах зээлдэгч, үйлдвэрлэл эрхлэгчид тус банкнаас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрт оролцох боломж бий. Сүүлийн үед хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс хамгийн үр дүн сайтай байгаа нь дээр дурьдсан, Ноолуур хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа санхүүжилтийн хөтөлбөрийг дурьдаж болох юм.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд өөрийн харилцагч банкаараа дамжуулж хөтөлбөрт оролцож, өөрийн хүчин чадал, боломждоо тохирсон хэмжээний зээл авах боломжтой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Хөгжийн банкнаас шууд олгож байгаа зээлүүдтэй хугацаа, хүү зэрэг нөхцөл нь адилхан байгаа.

Цаашид уул уурхайн бус экспортыг дэмжсэн санхүүжилт, гэр хороололын дахин төлөвлөлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавиад, эх үүсвэрийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор энэ чиглэлээр хүсэлт хүлээн аваагүй байгаа бөгөөд хөтөлбөр зарлагдсан даруйд нийтэд мэдээлэл өгөөд явна байхаа.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим