Эдийн засаг
Төрийн банк тэтгэвэрийн картын харицагчиддаа урамшуулалт аян зарлалаа
Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2,9 сая харилцагчиддаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагч ахмад настнууддаа “Хотол төгс” хэмээх төмөр Хулгана жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аян зарлалаа.
Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аяны хүрээнд Төрийн банкны Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар нэгж бүрээс хамгийн өндөр настай нэг ахмадыг сонгон нийт 500 өндөр настанд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн Төрийн банкны тэтгэвэрийн картын харилцагчдаас 31 ахмадыг азтанаар тодруулан 500,000 төгрөгийн урамшуулал олгох юм.
Энэхүү аяны азтан болох шаардлага нь:
- Төрийн банкны тэтгэвэрийн карттай харилцагч байх, тус картаараа нэгээс доошгүй удаа гүйлгээ хийсэн байх
- Төрийн банканд шинээр тэтгэвэр авагч болж, тэтгэвэрийн карт захиалан тухайн картыг ашиглан нэгээс доошгүй удаа гүйлгээ хийсэн байх;
Тус аян 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэрийн карт ашиглан гүйлгээ хийсэн бүх харилцагчдад хамаарна. Харин азтануудаа 02 дугаар сарын 20-ны өдөр MN25 суваг телевизээр шууд тодруулах болно.
болон 1800-1881 дугаараас лавлана уу.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.