Эдийн засаг
“ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн борлуулалтын орлого 2019 онд 16хувиар өсөж, 263,5 тэрбум төгрөг болжээ
Монголын Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 2019 онд 16 хувиар өсөж, 263.5 тэрбум төгрөг болсон талаар тайлагналаа. Харин цэвэр ашиг нь ес орчим хувиар буурч, 48 тэрбум төгрөг болжээ.
“Тавантолгой” ХК 2019 онд хоёр сая тонн нүүрс экспортолсон байна. Ингэснээр нүүрсний экспортын биет хэмжээ 2018 оныхоос долоон хувиар өсжээ. Олборлолтын өртөг нэмэгдсэн, хөрс хуулалт ихэссэнээс болж борлуулалт нь 2019 онд төлөвлөснөөс бага байгаа талаар тус компани өмнөх санхүүгийн тайландаа дурдаж байсан юм. 2020 онд “Тавантолгой” ХК хөрс хуулалтаа тогтворжуулж, олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
200 орчим ажилтантай тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 12 дугаар сард хуралдаж, ажилчдынхаа цалинг 30 хувиар нэмэх шийдвэр гаргасан юм.
Өнгөрсөн онд тус компани 2018 оны цэвэр ашгаасаа 853 төгрөг буюу нийт 44.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Харин энэ жилийн ногдол ашгийн шийдвэрээ II улиралд болох Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа гаргана гэдгийг Өмнөговь аймгийн засаг дарга мэдээллээ.
“Тавантолгой” ХК-ийн хувьцааны дийлэнх буюу 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд хувьцааных нь ханш 13 орчим хувиар буурч, 6500 төгрөг болоод байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.