Улс төр
АН-ын 100 сая аж ахуй нэгжүүдийг авлигалын сүлжээний бизнес рүү хөтөлж эхэллээ

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ынхан 100 сая төгрөгөө төлж л байвал хэн нь хамаагүй нэр дэвш гэсэн зарчим баримталж буй нь олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн сэдэв болоод байгаа билээ.
Мэдлэг боловсрол,ёс зүй огт хэрэггүй гэсэн намын даргын дарамт нь Монголын төрийг авлигалчдаар дүүргэж, ашиг сонирхлын зөрчлийг гүнзгийрүүлэх бодлого болж, энэ нь хууль мэт үйлчлэх нь нэгэнт тодорхой болов.
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч буйгаа мэдэгдлээ. Тэрээр одоо АН-ын дарга С.Эрдэнийн Ахлах зөвлөхийн л статустай болж ирэх сонгуульд нэр дэвших бэлтгэл ажилдаа өнөөдрөөс эхлэн орохоо мөн дуулгав.
Уг нь З.Энхболд улс төрийн албан тушаалтан тул ажлаа өгөлгүйгээр сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй. Гэтэл тэрээр АН-ын сонгуулийг үндсэндээ далдаас удирдах их ажлын гараагаа ийнхүү эхэлж байгаа бололтой.
Одоогийн байдлаар АН-аас ирэх сонгуульд нэр дэвших мөрөөдөлтэй мөнгөнөөс өөр эрдэм чадалгүй горилогчид 100 саяын дэнчингээ өгөөд байгааг З.Энхболд удаа дараа мэдэгдэж байна. Түүний өнөөдөр өгсөн тайлбараар бол АН-ын 100 сая төгрөгийг хувь хүнээс 1 сая төгрөг, аж ахуй нэгжээс 10 сая төгрөг авах зарчмаар бүрдүүлж байгаа гэх…
Тэгвэл АН-аас нэр дэвших 1 нэр дэвшигчид 7 аж ахуй нэгж тус бүртээ 10 сая төгрөг өгнө гэж тооцоход 100 гаруй хүний ард 800 орчим аж ахуй нэгжийг С.Эрдэнэ дарга болон түүний гар хөлүүд авлигалын сүлжээний бизнес рүү хөтөлж байна гэсэн үг. Мэдээж АН-ын нэр дэвшигч нарт 10 сая төгрөг зүгээр ав гээд өгөх бизнес эрхлэгчид байхгүй. Харин тэдний хамаарал бүхий аж ахуй нэгжүүд болоод тэднээр дамжиж компанийнхаа санхүүжилтийг өсгөсөн компаниуд л хандив өгнө. Эцэст нь тэр компаниуддаа ашиг хүртээх зарчим үйлчилнэ гэх хардлага төрж байна.
100 саяын хандивыг З.Энхболд өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр далд агуулгаар өөрсдийгөө илчилсэн. Тодруулбал тэрээр “бид төрд гараад эдийн засаг сайжирвал хандив өгсөн аж ахуй нэгжүүдэд бүгдээрэнд нь хүртээлтэй гэв”. Энэ нь АН-ынхан эрх барьсан үедээ, улсын мөнгийг хайр найргүй өөрсдөдөө ашигтай байдлаар зарцуулж эдийн засгийг уналтанд оруулдаг гэдгийг нь нотолж байгаа юм.
Мөн Ардчилсан намынхан төрийн өндөр албан тушаалд очихоороо улс орноо зарчхаад гадаадад нэг нэгээрээ гарч, гадны улсын иргэн болж зугтдаг итгэлгүй нам гэдгээ ч өөрсдөө зарлалаа.
Өөрөөр хэлбэл тэд хамтын хариуцлага хүлээх ёстой байтал бүгдээрэй л АН-ынхан гэж явчхаад улсыг удирдах төрийн өндөр сэнтийг хувийн эрх ашигтаа ашиглаж, өөрсдөө хөрөнгөжөөд зугтдаг. Бодит жишээ бол АН-ын гишүүнээс Монгол Улсын төрийн тэргүүний суудалд бүтэн 8 жил тухалсан Ц.Элбэгдорж, Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гээд нэрс цаашаа уртаас уртаар хөвөрнө. Ард түмнийг төлөөлөх үүрэгтэй тэд бүгд л ийм үйлдэл хийдэг,цаашдаа ч хийнэ гэдгээ бүр намын дарга С.Эрдэнэ нь хүртэл ил цагаан хэлсэн.
Тэхээр АН-аас мэдлэг боловсролтой, ёс зүйтэй улс орныг удирдах хэмжээний лидер улс төрчид ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж хүлээх, найдах ч хэрэггүй гэдгийг тэд өөрсдөө бидэнд эхнээсээ хэлээд байгаа бололтой.

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ