Нийгэм
А.Цэрэнбат: Дарханы замын улмаас иргэд 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амссаар байна

Дарханы замд хохирогчдод нөхөн төлбөр гаргуулах асуудлаар иргэн А.Цэрэнбат, Д.Адьшаа мэдээлэл хийлээ.
А.Цэрэнбат “Дарханы замын ашиглалтад орох хугацаа яг хэзээ эсэх нь тодорхойгүй. Зарим хүмүүс хуулийн цоорхойтой тушаал гаргаад зугатаж байна. Хууль тодорхой цаг хугацаатай байх ёстой. Тодорхойгүй байдлаас болж иргэд хохироод байна.
Надтай адил маргаан үүсгэх хүсэлтэй 200 гаруй хүн долоо хоногийн дотор нэгдсэн. Төр засаг ард иргэдээсээ уучлал гуйх хэрэгтэй. Дархны зам нь өөрөө муу юм шиг үзэх юм. Гэтэл энэ бол зам муугийнх биш замын менежментийг буруу хийсэн учраас муу болсон. Дарханы замын улмаас иргэд 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амссаар байна” гэв.
Д.Адьшаа “Би Дарханы замд тээвэр хийдэг. Үүнээс үүдэн багагүй хохирол амссаар байна. Миний машины урд нум хугарч, дугуйны завсар байнга чулуу орж хагардаг. Ард иргэдээ ингэж хохироож болохгүй” хэмээлээ.
ДАРХАНЫ ЗАМ МӨНГӨ УГААСАН ЛУЙВАР, АВЛИГЫН ХЭРЭГ БОЛЛОО
А.Цэрэнбат нь төрийн удирдлагын магистр, төр судлаач мэргэжилтэй ба энэ асуудлаар төр засагт хандаж дуугарах цаг нь болсон. Иргэдээ хохироосон үйлдэлдээ анхаарахыг шаардаж буйгаа илэрхийлж байв.
Дарханы замыг хийж буй технологийг харахаар 3-4 жилийн дараа ахин асуудал дагуулж мэдэхээр байгаа талаар тэд онцлон ярьж байлаа.
Иргэд энэ зам дээр асуудал гарахаар өөрсдийн буруу мэт хүлээж авдаг. Гэтэл энэ нь менежмент муу хийсэн замаас л шалтгаалдаг.
Зам тээврийн хяам буруу менежменттэй ажилласныг шүүхээр тогтоолгохоор гурван өмгөөлөгч энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Дарханы зам мөнгө угаасан луйвар, авлигын хэрэг боллоо. Харанхуй байна гэж хэлэхийн оронд нэг ч гэсэн шүдэнз зур гэдэг. Дарханы замд явахдаа хохирсон иргэд нэгдэж, нөхөн төлбөр гаргуулахаар тэмцэх хэрэгтэй хэмээн тэд уриаллаа.

Зам хааж түр замаар зорчуулсан дөрвөн сарын хугацаанд 16 хүн амь насаа алдаж, 70 орчим хүн гэмтэл, бэртэл авч, маш олон иргэд эд хөрөнгө, машин, техникээр хохирсон.
Зам хааж түр замаар зорчуулсан дөрвөн сарын хугацаанд 16 хүн амь насаа алдаж, 70 орчим хүн гэмтэл, бэртэл авч, маш олон иргэд эд хөрөнгө, машин, техникээр хохирсон. Тэд одоо үргэлжилж буй энэ байдлыг таслан зогсоохоор хийж болох бүхий л алхмыг авах тухайгаа онцолсон юм.
- Замд өөрийн өмч хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд цаг тухайд нь бичлэг хийх, зураг авч баримтжуулах.
- Эвдрэлийн улмаас сэлбэг, хэрэгсэл авсан бол үнэ төлбөр бүхий санхүүгийн баримтыг авч үлдэх
- Хурдаа тохируулан болгоомжтой зорчих
- Осолд орсон хэн нэгэнд анхан шатны тусламж үзүүлэх
Түүнчлэн хуулинд заасны дагуу Засгийн газар, Зам тээвэр хөгжлийн яам дарханы замын засварын ажлыг хариуцаж байгаа тул бид бүхэн иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, уучлал гуйлгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэх хүртэл ажиллах болно хэмээн мэдэгдэв.
АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬ АРАВДУГААР БҮЛЭГ

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ