Эдийн засаг
М.П.Сингх: Энэтхэг Улс Монгол Улсаас коксжих нүүрс авах боломжтой

Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Монголоос тус улс руу коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцээ хийхээр Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 1 дүгээр сард БНЭУ-д айлчилсан юм.
Энэ айлчлалын дүнд хоёр орны хоорондын харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа.
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх 5 дугаар сард манай улсад айлчилна
Уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх 5 дугаар сард манай улсад айлчлахаар болсонтой холбоотой бэлтгэл ажил, Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулж хамтарч хийх ажлууд болон Энэтхэгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломжуудын талаар, мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөн ярилцлаа. Эдгээртэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс хэд хэдэн асуудлаар Элчин сайд М.П.Сингхэд хандаж албан ёсоор хариулт авсан юм.
Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж байгаа
БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд Засгийн газрын зүгээс ихээхэн ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулсан. Хэрэв Энэтхэгийн тал зөвшөөрвөл коксжих нүүрсний туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа ноён Элчин сайдад илэрхийллээ. Цаашид Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж байгаа. Учир нь 2018 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай МУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Энэтхэг улс руу нүүрс тээвэрлэлт хийх боломж байгаа юм. Уг хэлэлцээрт манай улсын экспортын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр заасан байдаг.
ОХУ-ын тал дамжин өнгөрөх тээвэрлэлтдээ Монгол Улсад нааштай хандахаа илэрхийлсэн байна. Энэтхэгийн Засгийн газрын зүгээс Монголын коксжих нүүрсний чанарыг шаардлага хангаж буй учир экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгааг Элчин сайд М.П.Сингх энэ үеэр албан ёсоор илэрхийлсэн. Тус улс тээвэрлэлтийн хувьд ч ОХУ-тай төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагаатай учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй хэмээн тооцож байна гэсэн юм.
Монгол, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч байгаа гээд соёл, боловсролын салбарын шилдэг 65 залууг харилцан солилцож туршлага судлуулах саналыг Энэтхэгийн талд гаргаж байгаагаа Сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ