Эдийн засаг
Унц алт 1700 ам долларт хүрчээ
Даваа гариг (2020.03.09)-ийн байдлаар унц алтны үнэ 1700 орчим ам.долларт хүрчээ. Энэ нь шинэ коронавирусийн халдвар хөрөнгийн зах зээлд нөлөөлж, хөрөнгө оруулагчид аюулгүй, эрсдэл багатай хөрөнгийг илүүд үзэх болсонтой холбоотой аж. Алтны ханш сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн өндөр үнэд хүрч буй нь энэ юм байна.
Спот зах зээл дээрх алтны үнэ өнөөдөр өглөө 0.7 хувиар өсөж, 1686 ам.доллар хүрсэн нь 2012 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болжээ. Тухайн үед нэг унцын үнэ 1702 ам.долларт хүрсэн талаар CNBC мэдээлсэн байна.
“OANDA” корпорацын ахлах зах зээл судлаач Жеффри Хэлли “Хятад улсын худалдааны үзүүлэлт урьдчилан таамаглаж байснаас суларч, Италийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд орж, хөрөнгийн зах зээл уналтад орсонтой холбоотойгоор алтны үнэ өссөн” гэж мэдээлжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөлттэй байсан алтны үнэ өнгөрсөн сарын эхээр буурсан үзүүлэлттэй гарсан бол коронавирустэй холбоотой шинээр үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас эргээд өссөн байна. Оны эхэнд унц алт 1520 ам.доллар байсан бол ханшийн үзүүлэлт нэгдүгээр сарын сүүл гэхэд 1600 ам.доллар руу дөхөж байв.
АНУ, Ираны нөхцөл байдал хурцадсаны улмаас нэгдүгээр сарын 8-нд нэг унц алтны үнэ тухайн өдрийн дээд ханшаар 1613 ам.доллар хүрсэн нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр дүн юм. Нөгөөтэйгүүр зарим шинжээч хоёр улсын худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээний хэрэгжилт энэхүү шинэ төрлийн өвчний улмаас багагүй хүндрэлтэй тулгарна гэж үзэж буй юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.