Нийгэм
Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд: Тавантолгойн нөөц МАН, УУХҮ-ийн сайдын өмч биш

-БИРЖ ДЭЭР ГАРГАНА ГЭДЭГ БОЛ ХЭЛБЭР. ӨГӨХ САНАЛ ТАВЬЖ БАЙГАА НЬ ЗАРАХ ГЭЖ БУЙ АГУУЛГА-
–Тавантолгойн 30 хувийг хувьчлах тухай асуудлаар та өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн мэдээлэл хийсэн байна?
-Д.Сумъяабазар өөрийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр С.Эрдэнэ бид хоёрыг цагдаад өгсөн байна. Тэрээр “Би Тавантолгойг бирж дээр гаргах гэж байгаа болохоос биш зарах гээгүй” гэжээ. Бирж дээр гаргана гэдэг бол хэлбэр. Тавантолгойн 30 хувийг өгөх санал тавьж байгаа нь зарах гэж буй агуулга. Ийм УУХҮ-ийн сайдтай төр засаг хаашаа явах вэ гэдгийг ойлгохгүй байна. Бирж дээр гаргана гэдэг нь зарна, хувьчилна гэсэн үг. Улсын мэдэлд байгаа зүйл хувь хүнд очно гэсэн үг.
“Уурхайгаа зарж болохгүй. Нүүрсээ заръя” гэдэг миний байр суурь огт өөрчлөгдөөгүй
Тавантолгойн 30 хувийг ард түмнээс нууцаар зарах хэлэлцүүлэг хаана ч хэзээ ч явагдаагүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж байгаа. Тавантолгой гэдэг сэдэв яригдсанаас хойш “Уурхайгаа зарж болохгүй. Нүүрсээ заръя” гэдэг миний байр суурь огт өөрчлөгдөөгүй. Байр суурь нь өдөр болгон өөрчлөгдөж байдаг Л.Оюун-Эрдэнэ шиг хүмүүс үүнийг ойлгохгүй байх.
“49 ХУВИЙГ ЗАРАХ АСУУДАЛ Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ ХОЁРЫН УИХ-ААС НУУЖ ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА”
-Зөвлөмж ил болсоны дараа Ерөнхий сайд гарах асуудал хөндөгдөнө. Хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт зогсоно гэдэг мэдэгдэж байсан шүү дээ?
–Нэгдүгээрт, Бүтээн байгуулалт зогсохгүй. Тавантолгойн 30 хувийг худалдах хууль бус үйл ажиллагаа зогсох ёстой. Л.Оюун-Эрдэнэ ярьж байгаа зүйлийнхээ учрыг ойлгохгүй жаахан хүүхэд байсан яг хэвээрээ байна. 2012 оны сонгуулийн дараа хар машиныг З.Энхболдын компани оруулж ирсэн гэж гүтгэсэн. Үүнтэй холбогдуулан цагдаад өгч, хил гарахыг нь хориглосон байсан. Тэрээр торгуулиад, уучлал гуйж байсан. Мэдээж гүтгэлэг байв. Одоо ч мөн ялгаагүй ҮАБЗ-ийн шийдвэрийг ил болгосон гэж намайг гүтгэж байна. Ямар ч аюулгүй байдлын шийдвэрийн талаар яриагүй.
Хоёрдугаарт, 49 хувийг намайг мэдэж байсан гэж байгаа. Энэ бол ээлжит гүтгэлэг. 49 хувийг зарах асуудлыг би огт мэдээгүй бөгөөд энэ талаар хангалттай олон ярьсан. Энэ бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрын УИХ-аас нууж хийсэн үйл ажиллагаа. Үүнээс болж Ардчилсан нам сонгуульд ялагдсан.
“Л.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын нууц задалсан. Энэ бол гэмт хэрэг”
Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийг хаана байгааг мэдсэн мөртлөө АТГ-т хэлээгүй. Ц.Элбэгдорж хаана байгааг Төрийн тусгай хамгаалалтын газар мэдэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ ийм зүйл яриагүй мөртлөө маш олон болчимгүй зүйл ярьж байна лээ. Мөрдөн байцаалтын нууц задалсан. Энэ бол гэмт хэрэг.
ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ХУДАЛДАХ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСОХ ЁСТОЙ
-Тавантолгойг хувьчлах асуудал яригдаж байгаа юу?
-Д.Сумъяабазар бирж дээр гаргах, хувьчлах, зарах ялгаагаа ойлгодоггүй сайд байна. Энэ хүнтэй МАН хэр хол явах вэ. Яригдаж байгаа зүйл биш ээ. Хамгийн түрүүнд 73 дугаар тогтоолыг хүчингүй болго гэдэг шаардлагыг тавьж байгаа. Арилжаална гэдэг бол зарна гэсэн үг. Энэ тогтоолыг дагаад бүх юм явчихсан. Одоо бол хувьчлагдахад буюу зарагдахад бэлэн болсон гэсэн үг. 73 дугаар тогтоолыг өнөө, маргаашгүй хүчингүй болгох хэрэгтэй.
“Д.Сумъабазар сарын өмнө “ Бүх зүйл бэлэн болсон. Нэг тэрбум орчим ам.доллараар зарна” гэх агуулга бүхий зүйл ярьсан. Харин хоёр жилийн өмнө ярихдаа нэг биш олон тэрбум ам.долларын тухай ярьж байлаа”
УИХ-ын гишүүдэд тавьсан танилцуулгаа одоо ил болго. 2018 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын хуралдаан нууц байгаагүй. Тавантолгойн ордын талаар бид олон жил ярьж байна. Анх УИХ-аар ярихдаа таван тэрбум ам.доллар, гурван тэрбум ам, доллар гэх мэт олон тоо хэлсэн юм. Үүнд юу орж байсан бэ гэхээр Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн 200 орчим км төмөр зам, Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам. Энэ хоёр бүтээн байгуулалтийн мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” өгчихсөн. Цаана нь цахилгаан станц барих, нүүрс угаах үйлдвэр барих мөнгө үлдэж байгаа юм. Энэ мөнгөө хаанаас олох вэ гэхээр зээл авч болно. Хувьцаа зарах ямар ч хэрэг байхгүй. Нийт гарахаар төлөвлөж байсан зардлын 70-80 орчим хувь нь гарчихсан. Энэ бол улс төр биш. Яагаад гэвэл Тавантолгой монголын ард түмний компани. Бид бүгд 1072 хувьцаатай. Миний компанийн хувьцааг зарах гэж байж яагаад надаас асуухгүй байгаа юм. Би зөвшөөрөл өгөх эрхтэй хүн нь шүү дээ. 2,3 сая гаруй монголчууд бүгд зөвшөөрөхгүй гэвэл яах юм бэ. Тавантолгойн нөөц бол МАН, УУХҮ-ийн сайдын өмч биш. Ийм чухал юмыг УИХ-аар таван тэрбум ам. доллараар зарна гэж оруулчихаад одоо нэг тэрбум ам.доллараар зарах гэж байгааг нь ярихаар улс төр гэж байна. Үүнд ямар ч улс төр байхгүй. Би өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байна.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ