Энтертайнмент
Хакүхо 44 дэх түрүүгээ хүртлээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн 15 дахь өдрийн барилдаан өчигдөр /2020.03.22/ Осака хотын “Эдион арена Осака” ордонд болж өндөрлөлөө. Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй хаврын башёгийн сүүлийн өдөр Какүрюү Ананд болон Хакүхо Шоо нар учраа тааран барилдлаа. Энэхүү барилдаанд хэн ялсан нь хаврын башёд түрүүлэх байсан юм.
Ийнхүү Хакүхо Шоо ялснаар Японы мэргэжлийн сүмо бөхийн 44 дэх, өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сараас хойшхи анхны түрүүгээ хүртжээ. Хакүхо Шоо нийт 44-н түрүүтэй болсноор мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд хамгийн их түрүү хүртсэн амжилтаа ахиулж байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.