Нийгэм
АТГ: Албан тушаалтнууд зээл олголтод НӨЛӨӨЛСӨН эсэхийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар /АТГ/ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа Авлигын эсрэг өдрөөр хийхээр хойшлуулаад байсан. Тэгвэл арванхоёрдугаар сарын 9-нд ням гарагт таарч байгаа тул өнөөдөр /2018.12.07/ тус мэдээллээ хийж байна. Хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. АТГ хурлаар өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа танилцуулна гэлээ.
Хэвлэлийнхэн сүүлийн үед нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар албаны хүмүүсээс тодруулж байна. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг тодруулахад, “2018 онд зээл авсан компаниудтай холбоотой асуудлыг шалгаж байгаа” гэж мэдэгдэв. АТГ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан компаниуд журмын дагуу авсан эсэх, албан тушаалтнууд зээл олголтод нөлөөлсөн эсэх, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгаж байгаа ажээ.
АТГ-аас өгч буй дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.