Эдийн засаг
Эх үүсвэргүй ипотекийн зээл урагшлах уу
Иргэд хямарчээ. Тийм дээ ч банкны салбарынхан зээлдэгч рүүгээ утасдаж “Хэн ах, эгч үү. Миний ах, эгч зээлээ төлөөрэй…” гээд үй зайгүй, бүр биесээ сайн мэддэг хүмүүс шиг ярих болж. Уг нь “Та зээлээ төлөхгүй бол хүү, торгууль бодогдоно гэдгийг мэдэж байгаа биз дээ. Яг хэзээ төлж чадах уу хэл…” гэж загнадаг байв. Тэдний ийм найланхай болсон нь коронавирустай холбоотой. Тэгэхлээр банкныханд “За та нар яаж ийж, ёстой л 13 мэхээ хэрэглэж байгаад ч хамаагүй зээлээ аваад байгаарай. Царцаана энэ тэр гэсэн асуудал байхгүй, одоогоор шийд ирээгүй гэж хэлээд байгаарай” гэж үүрэгдсэн аж. Уг нь өгөх ёстой юмаа хугацаанд нь өгөх ёстой л доо. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл гэж хэнээс ч хараат бус зүйл дэлхийг зайдагначхаад байна шүү дээ. Байдал ийм байхад эрх баригч нам “СОНГУУЛЬ” ярьж, “Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэнд Орон сууцны ипотекийн зээл олгоно” гэж иргэдийн сэтгэл санааг үймүүлэв. 2020 оны сонгуульд ялалт байгуулвал ипотекийн зээлийг үргэлжлүүлэх юм гэнэ. Уг нь бол аль хэдийн хурдаа авсан галт тэрэгний “СТОП” краныг МАН л татсан шүү дээ. Ийн хэлэхийн учир нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед үр дүнтэй, шуурхай явж эхэлсэн ажлыг 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулан гарч ирүүтээ бараг л зогсоосон. Зогсоосон гэхийн учир нь “Эх үүсвэр байхгүй” гэх шалтгаанаар хурдыг нь сааруулж ёстой л амь тариа гэгчээр хэд гурван төгрөг чулуудсан шиг үлгэн салган явуулж эхэлсэн. Үүн дээр нь банкууд дөрөөлж өөрсдийн саснхүүжүүлсэн барилгаас ард иргэдийг авахыг санал болгох нэрийдлээр “ШААРДАЖ ТУЛГАСАН”. Ингээд өөрсдийнхөө санхүүжүүлсэн барилгаас аваагүй иргэдийг “ӨНДӨР ЗЭЭЛ” гэгчид хамруулж олон ч айл өрхийг нэг хэсэгтээ сэхэл авахгүй болтол нь эдийн засгийн доройтолд оруулсан. Эдийн засгийн энэ эрсдэлд өртсөн 6 мянга гаруй өрх айл бий гэх албан бус тоо байдаг бөгөөд тэдний 70 орчим хувь нь залуучууд гэдэг. Өнгөрсөн 4 жилд МАН энэ ажлыг явуулж байсан бол харин иргэд итгэх байв. Нөгөөтэйгүүр Орон сууцны ипотекийн зээлийг зогсоолгүйгээр явуулах боломж, эх үүсвэр байсан гэдэг нь тэдний 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаагаас харагдаж байгаа юм. Уг нь ямар ч нам эрх барилаа ч төрийн ажил тасалдалгүйгээр явж байх учиртай. Гэтэл МАН-ын “Нийгмийн даатгал төлж буй иргэдэд Орон сууцны ипотекийн зээл олгоно” гэж байгаа нь 2016 онд ялаад гарч ирэхдээ л 2020 оны сонгуульд бэлдэж эхэлсэн гэж харагдаж байгаа юм. Тэгвэл экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын эхлүүлж, эрчимжүүлсэн ажлыг гацаасан МАН-ыг ямар эх үүсвэрээс Орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэхийг харах нь сонин байна. Ноёд шөргөөцөлдөхөд ард иргэд хохирдог гэдэг. Тэгвэл энэ удаа ард иргэд бага боловч завшиг л дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгийн цалинтай Дулмаа, Дүгэр нар байранд орно” гээд баярлаж байна. Иргэд бага цалинтай ч орон сууцанд орж болох нь гэх мессэж авсан ч 8%-ийн хүү ахдах нь мэдээж. Тэгэхлээр үнэхээр иргэдээ баярлуулъя гэж байгаа бол 8 хувийн хүүг 5 хувь руу оруулах боломжийг МАН гаргах болох нь. Тухайлбал, ипотекийн зээлийн жилийн хүү нь Сингапурт – 2.6 хувь, Японд – 3, Солонгост -2.25-3.15, Туркт – 3.5, Канадад – 2.98-3.75, Германд 1.15-2.31 хувьтай байдаг. Тэгвэл Монголд яагаад 8 хувь гэж. Дэлхийд байхгүй энэ үнэ ханшийг буулгана байгаа МАН.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.