Эдийн засаг
Чанаргүй зээл өсөж, төр найдваргүй банкуудаас мөнгөө татаж эхэлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлийн байдлаар арилжааны банкууд дахь зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Үүний 17 хувь буюу гурван орчим их наяд төгрөг нь чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд оржээ. Хугацаа хэтэрсэн гэж эргэн төлөх хугацаанаасаа 90 хүртэл хоног өнгөрсөн зээлийг үздэг бол чанаргүй ангилалд 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг хамруулдаг. Энэхүү муу үзүүлэлт сүүлийн хоёр сарын хугацаанд огцом өссөн болохыг тодотгох нь зөв байх.
Ялангуяа Ковид-19 цар тахлын нөлөөлөл эрчимжсэн сүүлийн нэг сарын хугацаанд аж ахуйн нэгж, иргэдийн мөнгөн орлого тасалдаж, 26 мянган зээлдэгчийн төлбөрийн чадвар муудсан талаар Монголбанк мэдээлсэн. Улмаар 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн байна. Үүний 65.1 хувь буюу хоёр их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, 35 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэдэд хамаарч байгаа юм. Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг бүрдүүлж буй арилжааны банкуудын байдал өнөөдөр ямар хэмжээнд очсоныг эдгээр тоон үзүүлэлтээс харж болно.
Дээр нь төр найдваргүй банкуудаас хөрөнгөө татаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хэдхэн хоногийн төрийн өмчит компаниудад өөрийн хөрөнгийн дутагдалд орсон, чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа эрсдэлтэй банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө нэн яаралтай татах чиглэл өгсөн байна.
Монголбанкнаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө эрсдэл даах хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх үүрэг, шаардлага өгч ажиллаж байгааг ч дурджээ. Гэвч зарим банк өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг хангахгүй болох, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа асуудал гарч байгааг тус газраас төрийн өмч захирч буй захирч буй захирлуудад хаягласан бичигт онцолжээ. Төрийн өмчит хуулийн этгээдүүдээс банкуудад байршуулсан хөрөнгийн хэмжээ тухайн банкны төлбөрийн чадвар, хөрөнгийн хэмжээтэй харьцуулахад өндөр, эрсдэлтэй түвшинд байгаа учраас эрсдэлтэй банканд байршсан мөнгөн хөрөнгийг нэн яаралтай татахыг даалгасан байна.
Хэрэв эрсдэлтэй банканд мөнгөн хөрөнгө байршуулж аж ахуй нэгжийг хохиролд оруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хатуу анхааруулжээ.
Эрсдэлтэй банкуудаас хөрөнгөө татах замаар урьдчилсан сэргийлсэн энэхүү арга хэмжээ өнөөгийн нөхцөл байдалд нүдээ олсон алхам байж мэдэх юм. Учир нь өнгөрсөн хугацаанд төрийн зарим өндөр албан тушаалтан санаатай ч гэж үзэж болох арга замаар татвар төлөгчдийн мөнгийг нэр бүхий банканд байршуулсан алдсан тохиолдол гарсан. Өнгөрсөн онд дампуурсан “Капитал” банк “Капитал”-аар жишээлэхэд, эзэд нь удаа дараа сануулсаар байхад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд нэг ч алхам хийгээгүй бөгөөд эцэстээ төрд асар их хэмжээний хохирол учруулсан. Тус банканд төрийн 29 байгууллагын 374.9 тэрбум төгрөг хадгалагдаж байсан.
Том дүнтэй мөнгө хадгалуулсан байгууллагуудыг нэрлэхэд, Эрүү мэндийн даатгалын ерөнхий газар 136.1 тэрбум, Нийгмийн даатгалын ерөнхий газар 104 , Хөгжлийн банк 56.4, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 42.9, Сангийн яам 16.8, анагаахын сургууль 4.1, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар 3.9, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 3.1, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 1.9, Татварын ерөнхий газар 1.5 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэр 154.7 саяын авлагатай байгаа юм. Эдгээрээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хангаад байна. Шүүхээс нэхэмжлэгч, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нотлох баримтуудыг үндэслэн, Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104 тэрбум гаргах өгөхийг даалгажээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан мэдэгдэлд “Капитал” банканд 2016 оны наймдугаар сараас мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн” гэдгийг онцолсон байгаа юм. Мөн өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “Капитал” банкнаас мөнгөө нэхэмжлэн шүүхдэлцсэн байна. Шүүхээс тус газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрийн 136.1 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Нөгөө талаар найдваргүй банкуудаас болж, олон зуун хадгаламж эзэмшигчид хохирч мэдэх нөхцөл байдал үүсэж, санхүүгийн салбар өөр өөрийгөө тонгорч мэдэхээр байна. Ковид-19 цар тахлын улмаас арилжааны банкууд эрсдэлд орж, хөрөнгө нь чанаргүйдсэн “Капитал” мэт жишээ цаашид ч нэмэгдэхээр байгаа. Зээлдэгчийн төлбөрийн чадвараас шалтгаалан зээлийн чанар цаашид муудахад чанаргүй зээл тэр хэмжээгээр нэмэгдэж болзошгүй. Чанаргүй зээл нь банкны актив хөрөнгийг бууруулах, банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийг хорогдуулж, улмаар банкны тогтолцооны төлбөрийн чадварт шууд нөлөөлөх үр дагавартай эрсдэлтэй эд. Улмаар арилжааны банкуудын шинэ зээл олгох эх үүсвэрийг хязгаарлаж, зээл олголт зогсох гол хүчин зүйл болж магадгүй. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулах тул тухайн улсын санхүүгийн системийн найдвартай байдал, зах зээлийн гэнэтийн таагүй нөлөөлөл, хямралын үед тогтвортой ажиллах чадварт бүр сөрөг нөлөөтэй.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ