Нийгэм
Амьсгалах ч эрхгүй иргэд шахмал түлшээр утаанаасаа сална

Энэ өвлийг бид өнгөрсөн арван хэдэн жилийн адилаар нүүрсний утаанд “угаартаж” өнгөрөөх нь. Амьсгалах ч эрхгүй болсон монголчууд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч буйгаа хэнээс ч илүү мэднэ. Гэвч хасах 40 хэм хүрдэг хахир хүйтэн өвлийг гэр хорооллын иргэд түүхий нүүрсгүйгээр даван туулна гэдэг бэрх.
Төрөөс нийслэлийн утааг бууруулах зорилгоор ирэх 2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Энэ хүрээнд жилийн 1.2 сая тонн нүүрсний хэрэглээг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах асуудал нэн чухлаар тавигдаж буй юм. Тиймээс Засгийн газар “Таван толгой түлш” компанийг байгуулж, Ухаа худаг дахь угаасан нүүрсийг “ТЭЦ-2” станцын технологиор сайжруулсан түлш болгон үйлдвэрлэж эхлээд сар ч болоогүй байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшээ иргэдэд танилцуулах, цаашид хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор худалдаанд гаргаж эхлээд мөн л удаагүй байгаа юм.
Үйлдвэрлэгчдийн санааг зовж буй бэрхшээл нь тээвэрлэлт. “Таван толгой түлш” компанийн хувьд Өмнөговийн Ухаа худгаас өдөрт 500 тонн түүхий эд үйлдвэрт нийлүүлдэг ба өдрийн 200 мянган тонн түлш үйлдвэрлэдэг.
Хэрэглэгчдийн гарт хүрээд 10 гаруй л хоногийн хугацаа өнгөрч буй эл сайжруулсан түлшний талаарх ойлголт, мэдээлэл иргэдийн дунд харилцан адилгүй байна. Зарим нь илчгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь аль хэдийн хэрэглээд эхэлжээ.
Бид Сонгинохайрхан дүүргийн нутаг, 24 дүгээр хороо, Баянхошууны Баруун салаанд оршин суугаа хаягтай П.Тунгалаг эмэгтэйнд очлоо. Тэрбээр нөхөр зургаан хүүхдийн хамт ам бүл наймуулаа өнөр өтгөн аж төрдөг. Хашаанд нь орвол шинээр бариад удаагүй бололтой гүйцэт засвар хийгдээгүй хоёр давхар томхон байшингийн дэргэд гэр байх аж.
Залуу хос саяхныг хүртэл гэртээ амьдарч байгаад шинэхэн байшиндаа ороод удаагүй байгаа юм байна. Биднийг очиход оройн 17.00 цаг болсон байлаа. Үүдээр нь орвол бага зэрэг сэрүүхэн орчин угтав. Тэднийх төслийн зуухаа нам даралтаар холбожээ.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭЭД МОД ХУДАЛДАН АВАХАА БОЛЬСОН
Зуухны дэргэд “Таван толгой”-н сайжруулсан түлш байх бөгөөд өдрийн 14.00 цагийн орчимд хоёр тосгуур түлш хийснээс хойш гал түлээгүй байна гэдгийг гэрийн эзэгтэй П.Тунгалаг хэлсэн.
Тэрбээр “Сайжруулсан түлшийг сонирхож түлж үзээд одоо л хэрэглэдэг болж байна. Манайх түүхий нүүрс нэг шуудайг өдөрт түлдэг байсан. Харин шахмал түлш нь нэг шуудайны талыг өдөрт хэрэглэж байгаа нь хэмнэлттэй санагдсан. Илч нь монгол гэрт маш сайн юм билээ. Байшинд бол нэг хэмийн дулаанаа барьдаг. Хоногт 25 кг шуудайтай шахмал түлш хэрэглэж байна. Гал түлэхэд хоёр цаг дулаанаа маш сайн барина. Цаад зочдын өрөөгөөр бага зэрэг дулаан. Яах вэ зуухны хэмжээ, байшингийн зай талбайнаас шалтгаалж байгаа байх. Түүхий нүүрс шиг хэт халж, хурдан хөрөхгүй температураа хадгалдаг давуу талтай юм билээ. Үнс бол ялгаагүй гардаг санагдсан. Борлуулалтын цэгээс нь асуухаар дууссан байдаг. Ямартай ч одоо зургаан шуудайг авчхаад байна.Үнийн хувьд боломжтой, түүхий нүүрс 3500 төгрөг, шахмал 3750 төгрөгийн үнэтэй байгаа нь хүний хүч хөдөлмөрийг 250 төгрөгөөр үнэлж байна л гэж боддог” гээд зочны өрөөгөө танилцууллаа.
Өдрийн 14.00 цагт тосгуураар хоёр удаа шахмал түлшээр л гал түлсэн гэхэд дулаахан байв. Эднийх хоёр давхар 80 мкв орчим талбай бүхий 8×10 хэмжээтэй, олон өрөөтэй, дулаалгаа хийж амжаагүй шинэхэн байшин гэхэд ийм хэмжээний түлш зарцуулж байгаа нь бас давуу тал юм шиг санагдсан. Ойролцоогоор дулаанаа дөрвөн цаг барьж байгаа аж.
П.Тунгалаг эмэгтэйн хэлснээр гэр нь шалны халаалттай, нам даралтын зуухаар холбосон бөгөөд сайжруулсан шахмал түлшийг авснаас хойш мод бөөндөж худалдан авахаа больсон гэдгийг онцолсон. Учир нь түлшний цогт багахан хэмжээний түүхий нүүрс хийхэд маш хурдан асдаг гэнэ. Түүний хэлснээр өнөө өглөө /2018.12.10/-ний 10.00 цагийн орчимд галласан шахмал түлш нь өдрийн 13.00 цаг хүртэл таван цаг орчим дулаанаа барьсан, цог нь унтарч алга болоогүй байсныг хэлсэн юм.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНЭ ЦААШИД БУУРНА
Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н сайжруулсан түлшийг Баянхошууны “Хөтөл” автобусны буудалд л борлуулж байна. Үйлдвэрээс өдөрт гурван удаа нийт 30-45 орчим тонн шахмал түлш борлуулах цэгт нийлүүлдэг болохыг тус компанийнхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт 15-16 тонн нүүрсийг гурван удаагийн давтамжтай нийлүүлдэг байна.
“Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн Таван толгой түлш” компанийн үйлдвэр нь өдөрт 200 мянга, жилд 90 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлээд байна гэж үйлдвэрийн дарга н.Болдбаатар хэлэв. Ирэх онд нийслэлийнхний түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж компанийн зүгээс үзэж байна. Тодруулбал, 2019 онд өргөтгөлийн хоёр үйлдвэрийг нэмж ашиглалтад оруулснаар өдөрт 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллах юм байна. Үнийн хувьд тээвэрлэлтийн зардлыг шингээсэн ба цаашид галт тэргээр түүхий эдээ нийлүүлдэг болбол үнэ буурч, дүүргүүдийн хороо болгонд борлуулах цэг байршуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ нь утаанаасаа “салах” богино хугацаанд авч буй арга хэмжээ гэдгийг холбогдох албаны хүмүүс үзэж буй. Учир нь эл сайжруулсан шахмал түлш нь маш бага утаа ялгаруулдаг тул агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх аж.
“Таван толгой түлш” компанийн хувьд Өмнөговийн Ухаа худгаас өдөрт 500 тонн түүхий эд үйлдвэрт нийлүүлдэг ба өдрийн 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хэрэгцээнд ашигладаг төдийгүй, үлдсэнийг нь дараа өдрийн нөөцөд хадгалдаг байна. Одоогоор хүнд даацын том оврын машинаар тээвэрлэж байгаа тул тээвэрлэлтийн зардлын өртгийг түлшний үнэд шингээсэн аж.
Шахмал түлшийг гүн боловсруулсан болон сайжруулсан гэж хоёр ангилдаг. Гүн боловсруулсан гэдэг нь нүүрсийг өндөр технологиор боловсруулж, дэгдэмхий чанарыг нь бууруулсныг хэлдэг. Харин сайжруулсан нь нүүрсийг жижиглэж бутлаад бэхжүүлэх, шаталтыг дэмжих зэрэг бодис нэмж хэлбэр оруулан шахдаг байна. Гүн боловсруулахад өндөр технологи шаардлагатайн дээр өртөг нь их. Тиймээс энэ удаад байгалиасаа дэгдэмхий чанар багатай ухаа худаг, тавантолгойн ордын завсрын нүүрсийг сайжруулан шахахаар болсон нь энэ юм.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ