Улс төр
АН-ын 100 саяын дэнчин хууль бус, төрийн албыг зарах гэсэн оролдого гэв

“Хера Холдинг” компанийн захирал Хассуурын Ганхуяг өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр Ардчилсан намын дарга С.Эрдэнийн буруутай үйл ажиллагааг шүүмжилж, Ардчилсан нам мөнгө, эрх мэдлийг чухалчилж, хууль зөрчсөн үйл ажилллагаа явуулж байгааг шүүмжилж холбогдох газруудад шалгуулахаа мэдэгдсэн юм.
Тоддруулбал 2020 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ 100 саяын дэнчин авч, дотооддоо өрсөлдүүлж байгаа нь Үндсэн хуулийн сонгох сонгогдох эрхийг хязгаарласан. Үүгээр ч зогсохгүй Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, мөн Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг Х.Ганхуяг энэ үеэр онцлов. АН-ын удирдлагууд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан иргэний сонгох сонгогдох эрх, Улс төрийн намын тухай хуулийн “сонгуульд нэр дэвших, сонгогдох эрхийг хөрөнгө чинээгээр хязгаарлаж болохгүй” гэх заалт, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т заасан “…иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг, Эрүүгийн хуулийн 14.5, 22.12 дугаар зүйлийг тус тус зөрчиж байгаа аж. Мөн энэхүү 100 саяын татварыг 60 тэрбумын хэргээс ноцтойгоор төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого хэмээгээд С.Эрдэнээс 100 саяын дэнчин өгсөн хүмүүсийн нэр болон дансаа 24 цагийн дотор ил болгохыг шаардлаа.
АН-ын нэр бүхий гишүүдийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.\

Улс төр
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна

Улс төр
Чехэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 29 оюутан суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн буй төрийн айлчлалынхаа үеэр “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа.
29 оюутны найм нь Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа бол 21 нь Карлын их сургуулийн Подебрад хотын Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд хамрагдаж байна.
Эдгээр оюутан ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм.
Өнөөдрийн уулзалтад мөн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан ХБНГУ-д жил гаруй суралцаж байгаа дөрвөн оюутан ирсэн байлаа. Тэд бүх хичээлдээ онц сурч байгаа сургуулийн удирдлага нь уламжиллаа.
Ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.
Төрийн айлчлалын үер хоёр улсын салбарын яам хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ”Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэхээр болсон юм.
Мөн оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулах, хоёр улсын хэл, соёлоос суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт зохионо.
2023-2024 оны хичээлийн жилд Чехийн их, дээд сургуулиудад манай улсын 120 гаруй оюутан суралцсан байна.
МУИС 1992 оноос чех судлаач, олон улсын харилцааны мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 2006-2007 онд Чехийн хөгжлийн агентлагийн төслөөр Чех судлалын төвийг шинэчлэн байгуулж, ном, сурах бичиг, гарын авлагаар ханган, хичээлийн материаллаг баазыг нь сайжруулж, мэргэжилтэн багш ажиллуулах болсон юм.
2023 оноос Слав судлалын тэнхимд чех хэлний багш ажиллаж байна. 1955 оноос хойш Чехословак Улсад 20 мянга гаруй монгол иргэн суралцсан бөгөөд 300 гаруй нь дээд боловсрол эзэмшиж, 30 орчим нь эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Тус улс 1989 оныг хүртэл жил бүр 40 оюутан, техникумын суралцагч, мэргэжил дээшлүүлэгч, аспирант хүлээн авч, сургаж байсан юм.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа.
Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.
Манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.
-
Улс төр20 цаг өмнө
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна
-
Улс төр2 цаг өмнө
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд иж бүрэн гэр олголоо
-
Улс төр3 цаг өмнө
Чехэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 29 оюутан суралцаж байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ